Шинэ мэдээ

Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31АНУ Ираны асуудал хурцдав1 сар 9. 9:29Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн1 сар 9. 9:21

Улаанбаатарт бага зэргийн бороотой, 20 хэм дулаан

/8-р сарын 8/  -  9 цаг 41 минут

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул аянга цахилгаан, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 12-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд зарим нутгаар секундэд 15-17 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11 нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус, 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC