Шинэ мэдээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ11 сар 22. 8:47СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна11 сар 22. 8:25Энэ өдрийн зурхай11 сар 22. 8:19МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ11 сар 21. 11:48СЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв11 сар 21. 11:43Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав11 сар 21. 9:00УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...11 сар 21. 8:58МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38

Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

/8-р сарын 12/  -  15 цаг 34 минут

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч С.Амарсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд  арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах  шаардлагыг тавьж  ажиллаж байгаа” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” гэв.


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC