Шинэ мэдээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ11 сар 22. 8:47СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна11 сар 22. 8:25Энэ өдрийн зурхай11 сар 22. 8:19МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ11 сар 21. 11:48СЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв11 сар 21. 11:43Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав11 сар 21. 9:00УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...11 сар 21. 8:58МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38

МҮБХ: Э.Оюунболд аваргыг цолоо хураалгахыг шаардлаа

/8-р сарын 13/  -  11 цаг 21 минут

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг өчигдөр зарлалаа. Үүгээр хоёр бөхөөс таван төрлийн допингийн төрлийн хориотой бодис илэрсэн нь олон нийтийн дунд дуулиан үүсээд байна. Үүнтэй холбогдуулж нэр бүхий 15 бөх допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн бол Улсын аварга Э.Оюунболд одоог хүртэл тайлбар хийгээгүй байгаа юм.

Тэгвэл  Монголын Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболд аваргад хандан дараах шаардлага хүргүүлжээ.

ШААРДЛАГА: 

"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.

Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “…Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй…” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.

Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

  1. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
  2. Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  3. Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  4. Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  5. Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  6. Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  7. Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
  8. Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  9. Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах
  10. Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  11. Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах
  12. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна.

    Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.

    Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC