Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв9 цаг 38 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Он гарсаар улсын хэмжээнд 9 хүүхэд усанд осолджээ

/8-р сарын 13/  -  12 цаг 45 минут

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.  

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.  

 Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Онон, өврийн Богд, Чигэстэй, Хангай нурууны арын Идэр, Орхон зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC