Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэдхэн хоногийн өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад авах үүрэг чиглэлийг өгөөд байсан юм.
Засгийн газрын шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд танилцуулав. Тэрээр “Засгийн газрын /2019.08.14/ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482.37 га газар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулан болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр боллоо" гэсэн юм.
Д.Болор
Сэтгэгдэл бичих