Шинэ мэдээ

Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа12 сар 11. 15:01Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ12 сар 11. 10:37УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 сар 11. 8:37Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно12 сар 11. 8:36ӨНӨӨДӨР: ЕБС-ийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулна12 сар 11. 8:36Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 11. 8:35ЗУРХАЙ12 сар 11. 8:33"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргын гурав дахь удаагийн цомын эзэд боллоо12 сар 10. 13:19"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа12 сар 10. 12:04Байнгын хороод хуралдана12 сар 10. 8:57Энэ өдрийн зурхай12 сар 10. 8:57Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:56Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна12 сар 7. 13:01Мал тооллого улс орон даяар эхэллээ12 сар 7. 12:58БҮГДЭЭРЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛЬЧИХВОЛ ЕР НЬ ЯАХ ВЭ???12 сар 5. 15:51Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье12 сар 5. 12:30Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.12 сар 5. 8:32Онцгой байдлын байгууллага “А” үнэлгээ авлаа12 сар 5. 8:26

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Яармагт барихаар боллоо

/8-р сарын 14/  -  17 цаг 57 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг гаргалаа.  Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм байна. 

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байгаа юм. 

Д.Болор

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC