Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

"Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үнэндээ санаанд орохгүй байна"

/8-р сарын 19/  -  16 цаг 45 минут

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд холбогдоод байгаа. Тэрбээр хоёр хоногийн өмнө өөрийн цахим хуудсаар "допинг хэрэглээгүй" хэмээн олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл мөн энэ асуудлаар түүний багш, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Би Э.Оюунболдтой хөдөө байхдаа ч холбоо бариагүй. Энд ирээд ч холбогдоогүй. Э.Оюунболд өөрөө бичлэг хийж мэдэгдэл гаргасан байна лээ. Би энэ сарын 7-ноос хөдөө албан ажлаар явж байгаад ирсэн. Мэдэх зүйл байхгүй байна.

Баяр наадмын үеэр нэг уулзсан. Тэрнээс хойш холбоо бариагүй.  Ямар сайндаа Б.Гантогтохтой яриад аваргад намайг сураглаж, асуугаад байна гэж хэлээрэй гэсэн.

Харин намайг хөдөө байх хооронд миний талаар их зүйл бичсэн байна лээ. Утсаа авахгүй байна гэж байсан. Сүлжээгүй газар явж байгаа юм болохоор холбогдохгүй байсан. Дараа нь Солонгос руу шавийгаа дагуулаад цусны шинжилгээний хариуг өөрчлүүлэхээр хөөцөлдөөд явж байна гэсэн байсан. Ямар учиртай юм мэдэхгүй. Санаатайгаар тийм мэдээлэл тараасан байх" гэлээ. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад товч хариул өглөө. 

-Э.Оюунболд аваргад "чиний шинжилгээнээс заавал допинг илрүүлнэ" гэх  дарамт ирсэн гэж мэдэгдэл хийхдээ хэлсэн. Энэ талаар та мэдэж байсан уу?

-Энэ талаар мэдэхгүй байна.  Улсын баяр наадамд 20 настай 6 даваад дараа нь улсын баяр наадамд төрүүлсэн хүн. Түүнээсээ хойш идлээ, уулаа гэдэг хэл аманд орох болсон. Үүнд нь санаа зовоод би утас болон мессэжээр “хаана явна, бэлтгэл сургууль хийж байна уу”  зэргээр холбоотой байсан. 

-Э.Оюунболд аварга "миний шээсийг сольсон" гэж мэдэгдсэн. Солих боломж байдаг уу?

-Би олимпын тэмцээнд ороход медальт байранд орох тамирчдаас сэргээшийн шинжилгээ авдаг байсан. Харин 2003 оноос хуулийн дагуу шөвгийн 16-д үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг болсон. 2006 он хүртэл наадамд шөвгөрч байсан учир шинжилгээг нь өгч байсан. Одоо яаж авч байгааг нь мэдэхгүй байна.

-Э.Оюунболд аварга одоо хаана байгаа вэ?

-Мэдэхгүй байна.

-Шинэ аваргыг допинг хэрэглэсэн гэж бодож байна уу?

-Түүнийг ийм зүйл хийсэн гэдэгт үнэндээ санаанд орохгүй байна. Бие бялдар, авьяас чадлын хувьд байгалиасаа төрчихсөн хүн. Уулаа, идлээ гэдгээс нь өөр санаа зовох зүйлгүй л байсан хүүхэд.

Д.Болор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC