Шинэ мэдээ

Завхан аймагт цас их орсны улмаас авто замын хөдөлгөөнийг хаажээ20 минут 47 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ21 минут 31 секундын өмнөЭнэ өдрийн зурхай22 минут 11 секундын өмнөДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд...11 сар 11. 14:272020 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлнэ11 сар 11. 10:26УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана11 сар 11. 9:53Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ11 сар 11. 9:53Хошууч генерал Б.Баярмагнай "Монголын Үндэсний фронт"-ыг орхилоо11 сар 11. 9:47Энэ өдрийн зурхай11 сар 11. 9:46Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 11. 9:45УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.11 сар 8. 11:56Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав11 сар 8. 11:02Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа11 сар 8. 10:54Д.БЯМБАСҮРЭН: САНГИЙН САЙД АА, ГОНШГОНОХ ХЭРЭГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БАЙ11 сар 8. 10:43Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна11 сар 8. 10:17Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ11 сар 8. 10:14Энэ өдрийн зурхай11 сар 8. 9:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 8. 9:09ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ11 сар 6. 10:19

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

/8-р сарын 21/  -  9 цаг 18 минут

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.

Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартууд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхэд Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” 
MNS 6440:2014 улсын стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Уг үзлэг, шалгалт 2019 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд үргэлжлэх тул нийт сургууль, цэцэрлэгүүд тээврийн хэрэгслүүдээ идэвхтэй хамруулна уу гэж нийслэлийн Нийтийн тээврийн  үйлчилгээний газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC