Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

"СИТИ МОЛЛ" цогцолбор барилгын талбайд 17 настай хүү лифтний хонгил руу унаж нас баржээ

/8-р сарын 21/  -  17 цаг 16 минут

Тайм констракшн” ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, “Ти Жи К” ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ний өдрийн 11цаг 10 минут орчимд осол гарлаа. 

“Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. 

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна. 

Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны 5-р сард өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC