Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна

/8-р сарын 28/  -  10 цаг 05 минут

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н, асфальтон хучилтыг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах”-ыг үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай” гээд “Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна” хэмээлээ.

Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсаны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн” гэж танилцууллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ” гэсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC