Шинэ мэдээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ11 сар 22. 8:47СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна11 сар 22. 8:25Энэ өдрийн зурхай11 сар 22. 8:19МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ11 сар 21. 11:48СЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв11 сар 21. 11:43Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав11 сар 21. 9:00УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...11 сар 21. 8:58МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38

Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг ГАЦААНД оров

/8-р сарын 28/  -  11 цаг 17 минут

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэх байсан ч ГАЦААНД ороод байна. Тодруулбал, эх баригч намын гишүүд уг асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй хуваагдаад байгаа юм. Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байсан гишүүдийн ирц хүрсэнгүй. Хуралдаанд 52 гишүүн ирснээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ирц бүрдсэнгүй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийнхээ ирцэд анхаарна гэсэн боловч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна.

Ерөнхийдөө МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн болон М.Энхболдын гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байгаа аж. У.Хүрэлсүхийн бүлгийнхэн Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн саналуудыг дэмжиж байгаа ч М.Энхболдын бүлгийн түүнийг нь эсэргүүцсээр байгаа гэнэ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн мэдүүлсэн Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх гэдэгт санал зөрөлдөж байгаа аж.

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь буюу нийт 57 гишүүн хэлэлцэж, санал хураана гэж хуулинд заасан байдаг. Гэвч чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд оролцохгүй байгаагаас үүдэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг ийнхүү хойшилж ГАНЦААНД ороод байна.

Д.Болор

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC