Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ2 цаг 5 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв2 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав4 цаг 53 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...4 цаг 55 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 28 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 34 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

“Русские Витязи” баг уран нислэгийн үзүүлбэрээ Хүй мандлын тэнгэрт толилууллаа

/8-р сарын 29/  -  10 цаг 06 минут

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид, иргэд олон нийт үзэж сонирхсон юм.

Су-30СМ нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг уран бөгөөд амаргүй хүнд жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг юм байна. Хойд хөршийн армийн уран нислэгийн үзүүлбэрийг үзэж сонирхохоор Хүйн долоон худагт маш олон иргэд цугласан байсан бөгөөд ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэсний дотор “үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Одоогоор Су-35 онгоцны хөдөлгүүрийг Су-30 загварт байршуулж, шинэ тоноглолоор зэвсэглэхээр болсон бөгөөд үүнийгээ 4+ үеийн онгоц болгон зэвсэглэлд авахаар болжээ. Хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг одоогоор тавдугаар үе гэж тодорхойлдог аж. Үүнд ОХУ-ын Су-57, АНУ-ын F-22 болон F-35, БНХАУ-ын J-20 зэрэг онгоц багтаж буй.

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэрийн үеэр Хүйн долоон худагт “Бэсрэг наадам” зохион байгуулж, 64 бөх зодоглосноос “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шагналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC