Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Оюутнуудын автобусны картыг 3-10 хоногт багтаан олгоно гэв

/8-р сарын 30/  -  16 цаг 37 минут

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

“2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авах юм байна.  Сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой аж. 

Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч олголтыг хийж эхлэх юм байна. 

Түүнчлэн газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог. Энэ хичээлийн жилд 14194 оюутанд карт олгохоор төлөвлөөд ажиллаж байгаа аж. Оюутнууд  “Сонор плаза” төвийн таван давхарт байрлах цагийн ажлын биржээр дамжуулан картыг олгох юм байна. 

Өмнө нь оюутны смарт картын сунгалтын ажлыг есөөс арванхоёрдугаар сарын хооронд хийдэг байсан бол энэ жил есөөс зургадугаар сар хүртэл хийх юм байна. Оюутнууд карт, сургалтын төлбөрөө төлсөн баримттайгаа очиж сунгалт хийлгүүлэх ёстой аж. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC