Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

БАРИЛГАЧДЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 93 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР​"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

/9-р сарын 5/  -  10 цаг 31 минут

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын үйл ажиллагаа, Барилгачдын баяр, түүхт 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Барилга.мн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батзориг нар оролцлоо.

“Монголын барилгачдын өдөр" ёслолын арга хэмжээ есдүгээр сарын 6-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болох бөгөөд Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа, Салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд залах ёслол болно.

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөг есдүгээр сарын 6-ны 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцоно.

Мөн барилгачдын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, барилгын компаниуд зэрэг гадаад, дотоодын 110 гаруй шилдэг, ААН, байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC