Шинэ мэдээ

БҮГДЭЭРЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛЬЧИХВОЛ ЕР НЬ ЯАХ ВЭ???9 цаг 30 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье12 сар 5. 12:30Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.12 сар 5. 8:32Онцгой байдлын байгууллага “А” үнэлгээ авлаа12 сар 5. 8:26Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв12 сар 5. 8:23Энэ өдрийн зурхай12 сар 5. 8:21Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 5. 8:20Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо12 сар 4. 11:42Лионель Месси дээд амжилтын эзэн боллоо12 сар 4. 10:01ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 4. 9:56Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.12 сар 4. 9:55Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо12 сар 4. 9:09Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ12 сар 3. 17:55Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ12 сар 3. 12:27Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгааллаа12 сар 3. 11:47Дүрэм зөрчсөн торгуулийн мэдээлэл тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утсанд очдог болно.12 сар 3. 11:43Үдэшлэгийн трэнд үс засалтууд12 сар 3. 11:40Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ12 сар 3. 9:17Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа12 сар 3. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов12 сар 3. 9:06

В.Путины айлчлалыг шүүмжилсэн Ц.Уянгад цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэжээ

/9-р сарын 5/  -  11 цаг 24 минут

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан хэмээн тэрбээр ярив.

Тодруулбал, өчигдөр орой цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат Ц.Уянгыг гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Хариуд нь тэрбээр "Би ямар зүйл буруу хийсэн бэ? хуулийн үндэслэлээ хэл" гэхэд цагдаа "муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас" гэжээ. Тэрбээр "ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй" гэхэд цагдаа "Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. Хурдан гарч ир" хэмээн шаарджээ.

Ц.Уянга цааш ярихдаа "Уг нь Монгол Улсын иргэн өөрийн хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Би үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичээгүй, бас Путины амь насанд халдана гэж заналхийлээгүй шүү дээ.

Миний шүүмжилсэн шалтгаан бол манай орон өнөөдөр Оросын автономит улс шиг байдалтай байна. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж болно, тэмдэглэх ч ёстой. Гэхдээ тусгаар тогтносон улс орон руу байлдааны техник хэрэгсэл оруулж, буудлага хийж, үүгээр зогсохгүй нийслэл хотын дээгүүр байлдааны онгоц нисгэж байгаа нь зохисгүй зүйл. Нийслэл хотын дээгүүр гадны улсын байлдааны онгоц нисэхийг хориглосон заалт Үндсэн хуулинд байгаа шүү дээ" хэмээн ярилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн хүнд хэрэг үүсгэж байгаа гэх мэдээлэл Ц.Уянгаар ч зогсохгүй. Өчигдөр цахим орчинд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг иргэн Г.Ганбатыг гэртээ эзгүй байх хойгуур нь тагнуулын ажилтнууд гэрт нь ирээд явжээ. Тэд хоёр орны дипломат харилцаанд халдахыг зогсоо хэмээн түүний хүүхдэд захиад явсан аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC