Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих ажил энэ сард эхэлнэ

/9-р сарын 6/  -  8 цаг 42 минут

БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрс нийлүүлэгч Австрали, Индонез, Энэтхэг, Орос, Монгол зэрэг орнуудын хооронд өрсөлдөөн улам ширүүсэх, улмаар нүүрсний үнэ буурах бодит эрсдэл үүссэнийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хятад, Австралийн хооронд үүссэн маргаан эцэслэх тийшээ хандаж, Австралийн нүүрсний экспорт сэргэж эхэллээ. Үүнээс гадна ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлж, Хятадын зах зээлд гол тоглогч болохын тулд 22.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцээ сайжруулахад зарцуулж байна. Монгол улс нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлаа шийдэхгүй бол энэхүү өрсөлдөөнд ялагдах, нүүрсний салбар уналтад орох нөхцөл үүсчээ. Тиймээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг яаралтай ашиглалтад оруулж, тээврийн зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг “Coal Mongolia-2019” чуулга уулзалтад оролцогчид онцолж байв.

-“ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ 2 ЖИЛИЙН ДОТОР БАРЬЖ ДУУСГАНА-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр  замыг 2 жилийн хугацаанд барьж дуусгах хатуу төлөвлөгөөтэй байгаа. 09-р сарын 15-аас төмөр замын ажил эхэлнэ. Энэхүү төмөр замыг барих хөрөнгийг өөрийн эх үүсвэрээс гаргах эсвэл зээл авах, дараа төлбөрт нөхцөлөөр нүүрсээ урд хөршид борлуулах зэрэг аргааршийдэх боломж бий. Гашуунсухайтын төмөр замыг 1 тэрбум 76 сая ам.доллараар барих ТЭЗҮ 2012 онд гарсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төмөр замын далан, суурь бүтцийг хийх ажилд 276 сая ам.доллар  зарцуулсан. Одоо 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Хөрөнгө босгох дээр санаа зовохгүй байна. Энэ бол хамгийн өндөр ашигтай төмөр зам” гэв.

-АЗИЙН БҮС НУТАГТ ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ТӨВЛӨРЧ БАЙНА-

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Азийн бүс нутагт дэлхийн нүүрсний хэрэглээ төвлөрч байна. Үүнийг дагаад өрсөлдөөн бий болж байна. Энэ өрсөлдөөнд манлайлахын тулд Төрийн оновчтой бодлого, хил гаалийн шуурхай ажиллагаа, дэд бүтэц, нүүрсний чанар гээд олон зүйл чухал нөлөөтэй. Орос, Австрали, Индонез улсууд хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Эдгээр улсуудтай бид яаж өрсөлдөх вэ гэхээр дэд бүтцийн асуудлаа шийдэж, өртгөө бууруулж, нүүрсээ баяжуулж гаргах хэрэгтэй” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC