Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ2 цаг 1 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв2 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав4 цаг 49 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...4 цаг 51 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 24 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 30 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

Шонхор авлах дон буюу Н.Цэрэнбат сайдын мөнгө босгох авдар нь араб ноёд уу

/9-р сарын 10/  -  8 цаг 48 минут

-ЦУВРАЛ-2-

30-аад компанийн хувьцаа эзэмшдэг, тэрбумын үнэт эдлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад энэ удаагийнхаа сурвалжилгыг хаяглаж байна.

Түүнд хамаатуулсны учир нь манай сонины сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэсант сумын III багийн нутгаас арабууд Засгийн газрын нууц тогтоол гээчээр бамбай хийж БОАЖЯ-ны нэр бүхий даргын гарын үсэгтэй зөвшөөрлөөр отог байгуулж олон тооны шонхор барилаа гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаад ирлээ.

Нэгэнт хоёр орны харилцаагаар зохицуулагдаад отог, сууцаа байршуулаад авдгаа аваад явжээ, тэд. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдэн зуугаар нь төрийн бахархалт шувууг бариад явсны дараа арабуудыг буруутгаад яах ч билээ.

Шилэгдэж баригдсан нь торноосоо гарч, гологдож сүүлнээсээ тайруулж зэрэмдэглүүлсэн нь зовлонгоо бидэнд тоочиж чадахгүйгээс хойш зөвшөөрөл өгдөг, энэ төрлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг сайд руу нь асуудлыг хандуулах нь зүйтэй болов уу гэж саналаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа Н.Цэрэнбатыг БОАЖЯ-ны сайдад дэвшүүлсэн. Харин Н.Цэрэнбат ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн.

Ингэхдээ өнөөдрийн улс төрийн өнгө болсон нутгархах үзлээр төрийн ажилд хандаж яамныхаа хамгийн чухал албанд Увсын ахаа авчирсан нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан байлаа. Энэ хүн гэтэл чиг үүргээсээ хэтэрсэн зөвшөөрөл олгож суугаа нь арабуудыг дураараа дургихад сайхан боломж олгов.

Уснаас бусдыг алтаар хийж эдэлдэг гэх арабын ханхүүгийн халаасанд Монголын Засгийн газар салбарын яамтайгаа багтсан болохыг П.Цогтсайхан даргын гарын үсэг бүхий шонхор барих зөвшөөрөл, хил гаргах эрх олголт Н.Цэрэнбат сайдын хөшигний ар дахь шонхрын наймаа харуулж байна.

“Багтлаа” гэсний учир нь Байгалийн нөөц газрын энгэр бараадуулж суманд ч байхгүй тохь тух бүрдүүлэн шонхорчлох эрх чөлөөг арабуудад манай Байгаль орчны яамны сайд нь олгожээ. Дархан эрхээ ямба болгон даналзах харийнхан байгалийн нөөц Батхаан уулыг баруун зүүнгүй нь нэгжиж буга, согооноос нь эхлээд янгир, чоно авласан байх магадлалтайг Төв аймгийн цагдаагийнхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн.

Төв аймгийн мөрдөгчид хэд хэдэн хар ууттай ангийн мах, арьс, үс, шийр зэргийг отогийнхны хог булах хэсгээс олсон гэсэн мэдээлэл бий. Олны яриа ортой гэдэг. Бид энэ талаар шинжилгээний хариу гарахад эргэн мэдээллэнэ.

ИДЛЭГ ШОНХРООС БУСДЫГ НЬ ШАТААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮҮ

Арабууд идлэг шонхроос бусад шонхор баригдвал ууланд нь тавьсан гэхээсээ илүү алж устгасан байх магадлалтайг Эрдэнэсант сумын иргэд хэлж байна.

Иргэдийн хэлж буйгаар арабуудын хогноос үхсэн шонхрын сэг зэм, далавч, сарвуу гарсан гэх яриа олны чихийг дэлсжээ. Тиймээс арабуудын булж үлдээсэн хогийн цэгт шинжилгээ хийж болох эсэхэд орон нутгийн иргэд хариулт нэхэж байна.

Н.ЦЭРЭНБАТ САЙД АА, ТА ӨӨРӨӨ ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙНА

Арабууд шонхор барихдаа өгөөшинд нь хэдэн мянган тагтаа ногтруу хядсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Мөн сум, орон нутгийн санд 1.5 сая төгрөгийг тагтаа, ногтруу алсны төлбөр болгон тушаасан баримт нь байна.

Тэгвэл шонхрын гол өгөөш болсон дээрх шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээ ямар байдаг вэ. Барих, агнах хугацаа найм, есдүгээр cap мөн үү гэдгийг танаас асуумаар байна. Ингэхэд, Н.Цэрэнбат сайд аа, та болон таны даалгавраар ан амьтан агнах, барих, хилээр гаргах элдэв зөвшөөрөл олгож суудаг П.Цогтсайхан дарга чинь хуулиа буруу хэрэглээд байна.

Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрччихлөө. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг тодруулж харна уу. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ногтруу агнах, барихыг хориглосон байдаг.

Гэтэл арабууд хэдэн зуугаар нь агнаад өгөөш болгон ашиглаад түүнийхээ төлбөрт 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тушаажээ. Ингэж хуулийг гууль болгон ашиглаж болох уу

Мөн арабууд орон нутгийн төсөвт 15 шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нэг шонхрын толгойг 16 сая төгрөгөөр боджээ. Ингэж бодсон ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл заалтыг буруу ашигласан ноцтой алдаа гаргаад байгаагаа салбарын сайд хэрхэн тайлбарлах вэ. Тухайлбал, уг хуулийн 17 дугаар зүйлийн 1.5 дугаарт гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцох ёстойг дурджээ.

Гэтэл үе үеийн сайдууд 17.1.2-т заасан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан бусад амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцоод шонхрын нэг толгойг үнэлээд байна.

Хэрэв бид дээрх үнэлгээг зөв хэрэглэж чадвал 96 сая биш 192-216 хүртэлх сая төгрөгийг хурааж авах боломжтой байлаа гэдгийг хуулийнх нь тайлбартайгаар онцлоё. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ-ны үе үеийн сайд нар буюу УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үеэс л Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиа буруу хэрэглэсээр ирсний бодит жишээг Н.Цэрэнбат сайд ч өнөөдөр давтаж байна.

Ингэж иргэдийн хуулийн мэдлэг тааруу байдлыг ашиглаж салбарын сайдууд ашиг хүртэж араб баячуудын халаасанд багтаж толгойг нь илж болох уу.

Мөн арабууд шонхор бариад буцахдаа төлбөрөө хамгийн бага хувиар бодож төлдөг ч хураамжаа төлөхгүй явдаг нийтлэг завхрал байсаар л.

Дахин сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоолоор, Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12 мянган ам.доллар, төлбөрийг 10,800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай хэмээсэн байдаг.

Энэ тогтоолын хэрэгжилт бүрэн хэрэгжсэнгүй ээ, Н.Цэрэнбат сайд аа. Эрдэнэсант сумын орон нутгийн төсөвт шонхор барих төлбөрийн мөнгө болох 96 сая төгрөгийг Мубарак Алмунтайри гэгч этгээд тушаажээ.

Тэгвэл хураамжийн төлбөр хаа хаанаа төлөгдөхгүй мартагддаг байж болох уу. Арай энэ мэт хуулийг буруу хэрэглэсэн, завхруулсан, цоорхойг нь ашигладаг байдал нь үе үеийн салбарын сайдын халаасыг түнтийлгэдэг юм биш биз дээ гэсэн хар төрөөд байх юм.

САЙД АА, 2012 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН А-299 ДУГААР ТУШААЛ ЧИНЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гарын үсэгтэй дээрх тушаал Эрдэнэсант сумын нутгаас идлэг шонхор ачаад ниссэн арабуудад үйлчилсэнгүй ээ. Ингэж Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэх бүрэн эрх хоёр улсын найрамдалт харилцааны гэх бамбар доор хяналтгүй өрнөж болох уу.

Уг нь манай салбарын яамнаас гаргасан тушаал, шийдвэр болгоноо хэрэгжүүлж чадсансан бол ДК сертэй жийпүүд хаалган дээрээ доор зөвшөөрөгдсөн наалтыг наах байв.

Энэхүү наалт нь ямар учиртай болохыг сийрүүлье. Дээрх тушаалд, Идлэг шонхор барихаар тус улсад зорчих гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах, идлэг шонхор барих үйл ажиллагааг орон нутгийнхаа хэмжээнд сайтар зохион байгуулах, түүнд хяналт тавихад зориулагдсан байдаг. Гэвч Эрдэнэсантад 19 аймгийн нутагт байх 17 отог дээрх шонхруудаа бөөгнүүлсэн гэх араб иргэдийн машины хаанаас ч энэхүү наалт, таних тэмдгийг хайгаад олсонгүй ээ.

Тэгэхээр Н.Цэрэнбат сайд аа, Араб, Катар, Кувэйтийн гэх ханхүү, хунтайж нарт Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхгүй байгаагийн учир юу вэ.

ШОНХОР БАРИХ НУУЦ ТОГТООЛЫГ ИЛ БОЛГОЁ

2012 онд буюу Ц.Оюунгэрэл сайдын үед шонхрыг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж байсан бол 2013 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюуны үед идлэг шонхрыг таван жилийн хугацаагаар барьж ашиг олох, гадаад орон руу гаргахыг хориглож байв.

Энэхүү тогтоолын хугацаа дуусаж 2019 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат таны гарын үсэгтэй 293 дугаар тогтоол гарсан. Үүнд мөн л идлэг шонхрыг таван жилийн хугацаатайгаар ашиг олох зорилгоор гаргахгүй байхыг тушаасан.

Гэвч энэ тушаал шийдвэр чинь хэрэгжихгүй байна. Засгийн газрын нууц тогтоол гээчийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчны сайд байхдаа бий болгож уг нууц тогтоолоор шонхортой холбоотой бүхий л наймаа, тохиролцоо өрнөдөг болсон нь нууц биш ээ.

Тэгэхээр араб, кувэйтийн баячуудыг давраасан нууц тогтоол гээчийг ил болгоё. Ингэвэл жилдээ хэчнээн шонхор Монгол Улсаас Арабыг зорьж хэчнээн төгрөг шонхрын наймаанаас орж ирж, хэчнээн гадны иргэн энэ хугацаанд хэдий хэмжээний тоо толгой идлэг шонхрыг Монголоос аваад явсан нь ил тод болно. Хаалттай, нууц бүхнийг дагасан нууц хэргүүд шонхор дагасан арабуудын отгоос хил гарч байгааг даанч монголчууд таашгүй ээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1o2h



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC