Шинэ мэдээ

БҮГДЭЭРЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛЬЧИХВОЛ ЕР НЬ ЯАХ ВЭ???9 цаг 11 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье12 сар 5. 12:30Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.12 сар 5. 8:32Онцгой байдлын байгууллага “А” үнэлгээ авлаа12 сар 5. 8:26Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв12 сар 5. 8:23Энэ өдрийн зурхай12 сар 5. 8:21Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 5. 8:20Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо12 сар 4. 11:42Лионель Месси дээд амжилтын эзэн боллоо12 сар 4. 10:01ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 4. 9:56Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.12 сар 4. 9:55Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо12 сар 4. 9:09Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ12 сар 3. 17:55Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ12 сар 3. 12:27Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгааллаа12 сар 3. 11:47Дүрэм зөрчсөн торгуулийн мэдээлэл тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утсанд очдог болно.12 сар 3. 11:43Үдэшлэгийн трэнд үс засалтууд12 сар 3. 11:40Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ12 сар 3. 9:17Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа12 сар 3. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов12 сар 3. 9:06

Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч тэргүүлдэг байх саналыг УИХ-д хүргүүлжээ

/9-р сарын 10/  -  8 цаг 50 минут

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг  УИХ-ын барьцаанаас гаргах зорилгор  оруулсан хэд хэдэн заалт хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд буй. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга  засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьж, УИХ-д  тогтоолын төсөл хүргүүлж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлсэн.   

Ерөнхийлөгчийн засаглалын талаар төрийн дээд түвшинд анх удаа албан ёсоор хөндөж  байгаа нь энэ байх.  Харин Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл бус "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах саналыг тусгасан Е/43 тоот албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан гэж УИХ-аас мэдээлсэн.  

Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан санал зөвхөн засаглалын хэлбэрээр хязгаарлагдаж байгаа юу гэвэл тийм биш.  Үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хууль эрх зүйн гол харилцааг  бий болгоход чиглэжээ.

Тухайлбал, УИХ-ын тогтоолд тусгах саналдаа:

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирохыг ард нийтээс асуух,

-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх,

-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,

-Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC