Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО9 цаг 1 минутын өмнөЯвган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллана10 сар 21. 10:01ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ?10 сар 21. 9:19НӨАТ: 10 сая төгрөгийн ХОЁР азтан тодорлоо10 сар 21. 9:1438 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо10 сар 21. 9:09Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 18. 9:09Ванягийн Нэргүй: “Миний хайрын зүг” тоглолт маань 31-нд болно10 сар 18. 9:08Байгууллагын логоны бүтэлгүйтсэн 15 тохиолдол10 сар 16. 13:10Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг улс төрөөс ангид томилж чадах уу10 сар 16. 10:30Агаарын чанар: Ургах наран, Баянхошуу орчимд маш их бохирдолтой10 сар 16. 10:28НИТХ анхны нийтийн сонсголоо шахмал түлшний асуудлаар хийнэ10 сар 16. 9:08ӨНӨӨДӨР: Хүнсний үзэсгэлэн худалдаа болно10 сар 16. 9:03Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно10 сар 16. 9:03Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 9:02Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52

Амжилттай яваа хүмүүс ӨГЛӨӨ босоод юу хийдэг вэ?

/9-р сарын 11/  -  15 цаг 26 минут

Аз, амжилт нь алгандаа багтахаа байсан хүмүүс, яагаад үргэлж бүхнийг манлайлж, оргил өөдөө тэмүүлж байдаг вэ гэж үү? Хариулт нь маш энгийн юм. Тэд аливаа зүйлийн ашигтай талыг урьдчилан харж, ямагт гүйлгээ ухаан алсын хараатай ажилладаг бөгөөд өөрсдийн эрүүл мэндэд ч мөн чухал ач холбогдлыг өгдөг. Хамгийн гол нь тэд өглөөг зөв угтаж, маш үр дүнтэй өнгөрүүлдэг аж. Та ч бас тэдний зөвлөгөөг дагаж, өглөө бүрийг өөдрөг болоод үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай. 

1.Тэд сайн унтаж амардаг
Хэрвээ та өглөө сэрэхдээ эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл сайтар унтаж амрах хэрэгтэй. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг бол дэлхий дээрх хамгийн завгүй эмэгтэйчүүдийн нэг билээ. "USA Today"-тэй хийсэн ярилцлагандаа тэрээр өглөө болгон хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өмнөх шөнө нь маш сайн унтах гэжээ. Мөн түүнд технологиос салах хэцүү байдаг ч унтахад нь саад болгохгүйн тулд утсаа унтраадаг байна. Гэрлээ бүдгэрүүлэх, эртхэн орондоо орох нь бидний унтлагын хуваарьт асар их эерэг нөлөөтэй тул өглөөг эрч хүчтэй угтах болно. 
2.Тэд эрт босдог
Домогт Офра Винфри 6 цаг гэхэд босдог байна. "Parade" сайтад өөрийнхөө жирийн нэг өдрийг ярихдаа 6.30 гэхэд ажлынхаа оффис дээр ирсэн байдаг талаараа дурдсан байдаг. Ихэнх амжилттай яваа хүмүүс 5-6 цагийн хооронд босдог. Эрт босох нь ямар нэг садаагүйгээр ажлаа амжуулах боломж олгодог тул гэрээсээ ажилладаг эсвэл хүүхэдтэй хүмүүст амар байдаг аж. Эсвэл та зүгээр л өөртөө дасгал хийх, бясалгал хийх цаг гаргаж болох юм. 
3.Тэд бясалгал хийхэд цаг гаргадаг
Өдөржин тархиа дээд цэгт нь хүртэл ашигласан бол оюун санаагаа эрүүл байлгахад анхаарах нь маш чухал. Бидний мэдэх ихэнх амжилттай яваа хүмүүс бясалгалын туслалцаатайгаар өөртөө анхаарал тавьдаг. "LinkedIn" сайтын нийтлэл дээр тус сайтын захирал Жефф Винер аппликейшн ашиглах нь түүнд өдөр тутмын бясалгалын хуваарьтай болоход нь хэрхэн тусалсан талаар тайлбарлажээ. Бясалгал хийх нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд гайхалтай үр дүнг авчирсан гэдэгт тэрээр тун ч итгэлтэй байдаг аж. 
4.Тэд кофе уухаас аль болох татгалздаг
"Product Hunt"-ын нийтлэлд Твиттер болон Скуэр сайтын захирал Жак Дорси өглөө 5 цагт босоод өөрийн дуртай кофе шоп руу явахаасаа өмнө дасгал, бясалгал хийдэг гэдгээ хэлжээ. Орноосоо босоод л амь оруулах шидтэй аяга кофегоо уух гээд яарч байна уу. Гэхдээ амжилт бүтээлээр дүүрэн хүмүүс каффейн бол эрч хүчтэй болгох шилдэг шийдэл биш гэж үзэж байна. 
5.Тэд эрүүл хооллодог
Дараагийн амжилттай яваа алдартан бол "Virgin Group"-ын үүсгэн байгуулагч Ричард Брансон бөгөөд тэрээр хооллолтондоо их анхаардаг гэдгээрээ олонд танигдсан билээ. "American Express OPEN Forum"-ын үеэрх асуулт хариултанд өглөө цайндаа тэр ихэвчлэн овъёос, жимсний салат иддэг гэжээ. Өглөө цаг зав багатай үедээ цайгаа уухгүй гарах тохиолдол их байдаг. Гэхдээ өглөөний цайгаа уух нь өдрийн туршид биеэ бэлдэх чухал арга зам юм. Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, жимс, овъёос зэрэг нь тун тохиромжтой сонголт байх болно. 
6.Тэд дасгал хийдэг
Бид бүгд дасгал хийх нь бие болоод оюун санааны эрүүл мэндийн байдалд маш чухал гэж мэднэ. Гэвч дасгал хийнэ гэдэг нь улиг болсон нөгөө л хөдөлгөөнүүд биш шүү дээ. "Grey's Anatomy" болон "Scandal" киноны ерөнхий продюсер Шонда Раймс өглөөг “Биёонсетэй хамт бүжгийн үдэшлэг”-ээр эхэлдэг хэмээн Vulture хуудсанд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Хэдхэн минут эрч хүчтэй бүжиглэх нь өдрийг эхлүүлэх гайхамшигтай арга төдийгүй эрт дасгал хийх нь тархинд олон талаар ашигтай. Судалгаагаар таны хоол боловсруулах систем өглөөний дасгалтай хамааралтай гэж гаржээ. 
7.Тэд даруу хувцасладаг
Юу өмсөх нь өглөөний хэвшилтэй ямар ч хамааралгүй гэж та бодож байгаа байх. Гэвч юу өмсөх талаараа санаа зовохгүй байх нь өдрийн тань гүйцэтгэлийг өөрчилж чаддаг байна. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукэрберг жинсэн өмд, подволк өмсөж, даруу хувцасладаг гэдгээрээ нэртэй. "Independent" сайтад энэ талаараа тайлбарлахдаа тэрээр өглөө болгон ижил хувцас өмсөх нь илүү чухал шийдвэрүүд болоод өдрийн турш хийх ажилдаа бүх оюун санаагаа зориулахад тусладаг гэжээ. Барак Обамагын костюм, Стив Жобсын хар жинс, хоолойтой цамц ч гэсэн төстэй жишээнүүд. Та ажилдаа жинс, подволк өмсөж болохгүй бол хувцасны шүүгээгээ эмхэлж цэгцлээрэй. Өнгө өнгөөр нь ялгах, хоорондоо зохимжтой хувцсыг ялгах зэрэг нь өглөө бүр хувцсаа сонгоход амар бөгөөд хурдан болгоно. 
8.Өдөр өдрийнхөө хамгийн чухал ажлыг тэмдэглэдэг
Амжилттай хүмүүс хэрэггүй зүйлд цаг заваа үрдэггүй. Цаг бол алт учраас "Huffington Post" болон "Thrive Global"-ын үүсгэн байгуулагч Арианна Хафингтон шиг хүмүүсийн хувьд эмх замбараатай байна гэдэг нь нэн чухал. Хафингтон эрт сэрж, дасгал хийгээд, өдөр хийх ажлуудаа жагсаан бичдэг бөгөөд энэ нь түүнийг цагтаа амжих, дэс дараатай байхад нь тусалдаг гэж "My Morning Routine" нийтлэлд өгүүлжээ. Өдөр бүр тодорхой төлөвлөгөөтэй байна гэдэг чухал ажилуудаа амжуулж, үр дүнтэй ажиллахад тусладаг.
9.Тэд өөрсдийн хэмнэлийг олдог
Ажлыг хэрхэн эхлэх тал дээр хүн бүр өөр өөр саналтай байдаг. Зарим нь эхлээд хэцүү ажилаа хийгээд дараа нь амарханг хийдэг. Зарим нь хамгийн чухалыг нь эхлээд хийхийг зөвлөдөг. Харин аажим аажмаар урагшлах нь тэдэнд илүү үр бүтээлтэй санагддаг хүмүүс ч байдаг. "The Happiness Project"-ын үүсгэн байгуулагч Грэтчэн Рубины Today.com-д өгсөн ярилцлаганд тэрээр цахим шуудан, сошиал мэдиагаа шалгах зэрэг амархан ажлуудаа хийж өдрийг эхлүүлдэг гэсэн байна. Энэ нь түүнийг илүү хэцүү ажлуудаа амжуулахад нь дөхөм болдог хэмээжээ. Танд аль нь илүү үр дүнтэй байна гэдгийг олж мэдээрэй. 
10.Тэд зэрэг олон ажил хийдэг
Станфорд их сургуулиас гаргасан судалгаанд олон ажлыг зэрэг хийх нь үр дүнг багасгадаг гэсэн байна. Гэвч өглөөнийхөө хэвшилдээ зэрэг олон ажил амжуулахад туслах хэдэн арга бий. "New York Times" сонинд мэдээлснээр "Microsoft"-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс гүйнгээ DVD бичлэн үздэг байсан гэжээ. Тэрээр дасгал хийж байхдаа ч мэдээлэл авах боломжтой содон санааг олсон байна. Мөн дасгал хийхийнхээ хажуугаар аудио ном, фодкаст сонсох нь мэдлэгээ тэлэх гайхалтай арга юм. Өглөө юм сонсох нь өдрийн туршид сонссон зүйлээ боловсруулахад хугацаа олгох болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC