Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

Монгол хүний амь ХЭЗЭЭ үнэтэй болох

/9-р сарын 12/  -  11 цаг 26 минут

Өнгөрсөн амралтын өдөр итгэж чадамгүй гунигт мэдээгээр өглөөг угтсан. Хийж бүтээх эд насандаа зам тээврийн ослын улмаас дуучин А.Мөнгөншагай цаг бусаар элгэн садан, хайртай хань, хонгорхон бяцхан үрсээ орхилоо. Олон нийт харамсан гашуудаж буйгаа илэрхийлж, зарим нэг нь там болсон замаа хэзээ засах төр вэ хэмээн бухимдан өгүүлсэн байсан. Зам дээр тэмээ гэнэт гарч ирж, мөргөснөөс болсон гэх эхний мэдээлэл цахим хуудаснаа гарч эхэлсэн. Тухайн цаг үед “Хамаг муу үгээ хэлж, түмэн олон төрийг л буруутгах юм” хэмээх бодол зурсхийж билээ. Харин өнөөдөр дахиад л ноцтой авто осол гарч, олон хүн гэмтэн бас л гунигт мэдээ чих дэлслээ. Нээрээ энэ төр замаа яагаад сайжруулж болдоггүй юм бэ. Хичнээн хүний амь нас хохирч байж энэ асуудал цэгцрэх бол хэмээн өөрийн эрхгүй бодогдож, бухимдал төрлөө. Төв аймгийн замд өчигдөр дахиад л ноцтой осол гарч гурван машин мөргөлдөн, улмаар хоёр хүн үхэл амьдралын заагт ухаангүй байна. Энхийн цагт энэ мэтчилэн хэдэн зуун монгол хүнээ цэл залуугаар нь авто ослын улмаас алдсаар байх юм бэ.

 

Уншигч та энэ тоог сонсоод гайхах биз. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 243 хүн амь насаа алдсан байх юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өссөн аж.

image

Эх сурвалж: http://transportation.police.gov.mn/

Сүүлийн гурван сарыг нэмэхээр нас барсан хүний тоо даруй 280 орчим болох байх. Эхний зургаан сард нас барсан хүний тоог тооцоолж үзэхээр авто тээврийн ослоор өнжөөд хоёр хүн нас бардаг байх юм. Энэ бага тоо юу, энэ зүгээр л нэг байх ёстой асуудал уу?

image

Эх сурвалж: http://transportation.police.gov.mn/

Авто замын нас барсан иргэдийн дараах үзүүлэлт ч бас сэтгэл сэртхийм үзүүлэлт аж.

Улсын хэмжээнд:

Явган зорчигч – 67 хүн амь насаа алдаж, 889 гэмтсэн

Жолооч – 95 хүн амь насаа алдаж, 230 гэмтсэн

Тээврийн хэрэгслээр зорчигч – 80 хүн амь насаа алдаж, 568 гэмтсэн

Дугуйтай хүн – 1 хүн амь насаа алдаж, 42 гэмтсэн дүн мэдээг тээврийн цагдаагийн албанаас гаргажээ.

Яагаад осол гарч, эрдэнэт хүний амь нас хохироод байна вэ, яаж үүнийг багасгах талаар санаа тавьдаг, тууштай ажилладаг төрийн байгууллага байна уу. Тээврийн цагдаагийн албанд зүтгэж буй цагдаагийн ажилтнуудыг буруутгах арга алга. Авто замын сүлжээ, замын бүтэц зохион байгуулалт нь там болсон хотын хөдөлгөөнийг тэд л зохицуулж, үүрийн гэгээ, үдшийн бүрийг үл ажран ажиллаж байгааг түмэн олон харсаар байна. Харин авто замын салбарыг бодлогоор хангаж, дүрэм стандартыг ягштал мөрдөн биелүүлж ажиллах үүрэгтэй Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний удирдлага дор ажиллаж буй хүмүүс, харьяа агентлагууд юу бодож, юу хийж суудаг бол. Олон нийтийн нүдэнд харагдахуйц, мэдрэгдэхүйц нааштай ажил тэдэнд байна уу.

Дарханы түр зам үнэхээр сайн байгаа гээд л цээждээ дэлдээд байдаг. Яг үнэндээ эрх мэдэлтнүүд, тухтай ажлын өрөөндөө утсаар мэдээ авсан болоод сууж байгаа дарга нар тэр замаараа явж үзсэн үү. Олон зуун иргэн та бүхний хариуцлагагүй байдлын золиос болж, эд хөрөнгөөрөө хохирч, хаана, хэнд хандахаа мэдэхгүй хайртай хүмүүсээ цаг бусаар алдан, нөхөж баршгүй хохирол амссаар байна. Тэр аймшигт хохирол, хагацал та бүхэнд хамаагүй юу?

image

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 12839 зам тээврийн осол гарсан юм байна.

Үүний 12561 буюу 97.8 хувь нь жолоочийн буруугаас, 261 буюу 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 17 буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн мэдээлэл байна. /Тээврийн цагдаагийн албаны гаргасан мэдээлэл Эх сурвалж: http://transportation.police.gov.mn//

Энэ тоонд сэтгүүлч миний бие эргэлзэж байна. Яагаад гэж үү?

Ослын газар Тээврийн цагдаагийн газрынхан очиж хурд хэтрүүлж үү, зайгаа буруу эзэлж үү, гэрлээ шилжүүлсэн эсэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна уу гэх мэт ердөө гарын арван хуруунд багтах дүн шинжилгээг хийнэ. Түүнээс ч илүүгээр шалгах баталгаажуулах боломж байхгүй. Хэргийн газрын үзлэг хийх хууль зүйн заалт нь тийм учир жолооч л буруутай мэт харагдаж, тоон үзүүлэлт нь ч мөн л тийм байна.

Зам гэдэг зүгээр нэг цагаан зураас татсан хар шороо биш. Замыг шинжлэх ухааны үндэслэлтэй, маш нарийн тооцоололтойгоор хүний тэр дундаа жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нормоор хийдэг гэдгийг бид компьютерт ганц хоёрхон товч дараад л мэдэж болж байна. Гэтэл өнөөдөр Монголын зам там болж, хөдөө хотгүй аюулын харанга дэлдэж, иргэд нь бартаат замын уралдаанд оролцож буй мэт явах нь хэвийн үзэгдэл үү.

Эрдэнэт монгол хүний амь насыг цаг бусаар авч одож буй энэ там шиг замаа засаж, сайжруулах, дэлхийн стандартад нийцүүлэх цаг хэзээ вэ?

Бурхан минь, өнөөдөр зам тээврийн ослоос болж хүн битгий нас бараасай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC