Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргажээ

/9-р сарын 12/  -  11 цаг 32 минут

Засгийн газрын 2019 оны 9-р сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Ноён уул"-ыг тусгай хамгаалалтад авч Дархан цаазат газар болгон ангилал ахиулахдаа тус бүс нутагт байрлах Ноён уултай огт хамаагүй ашигт малтмалын лицензийн асуудлыг цуцлах тухай асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Сентеррагоулд Монголия ХХК-аас доорх мэдэгдлийг гаргаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай Сентеррагоулд Монголия ХХК нь Гацууртын алтны үндсэн ордод хамаарах тусгай зөвшөөрлийг 1997 оноос хойш эзэмшиж байна. 1992-2000 онд Гацуурт ХХК нь эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Сентеррагоулд Монголия ХХК нь 1998-2016 онд буюу 18 жилийн турш олон улсын стандарт, Монгол улсад дагаж мөрдөгддөг холбогдох бүхий л дүрэм журмын хүрээнд хайгуул хийхийн сацуу 100 гаруй сая ам.доллар зарцуулан холбогдох төрийн байгууллагаар үндсэн ордын нөөцийг батлуулж, бүртгүүлсэн байдаг.

Захиргааны хэргийн шүүхэд 2016 онд үүссэн “Ноён Уулаа Аваръя” ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүхийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү маргаанд манай компани гуравдагч этгээдийн статустайгаар оролцож байна.

Гацууртын ордын тусгай зөвшөөрлийн талбай нь Ноён уулын түүхийн дурсгалт газраас 15км, орон нутгийн иргэдийн шүтээн болсон Ноён уулнаас 10км-ын алсад оршдог бөгөөд дээрх бүс нутгийг УИХ, ЗГ-ийн шийдвэрээр улс, аймгийн тусгай хамгаалалтад аль хэдийн авсан байдаг. Тухайлбал, 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийн хил тогтоох тухай” Засгийн газрын 104 дугаар тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын 13-р тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 15-ны “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” ЗГ-ын 90 дугаар тогтоол тус тус батлагдсан. Түүх, соёлын өвийг авран хамгаалах, дурсгалт газрыг хөндөхгүй байх нь манай компанийн үндсэн бодлого болно.

Харамсалтай нь Монгол улсын Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрээ шүүхийн өмнө санаатайгаар хамгаалахгүй байх, өмнөх шийдвэрүүдээ давхардуулж эзэнгүйдүүлэх, шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад санаатайгаар олон нийтэд зөрүүтэй мэдээллийг түгээж байна. Цаашид энэ байдал хэвээр үргэлжилбэл Монгол Улсын нэгдэн орсон Хөрөнгө Оруулалтыг харилцан хамгаалах тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Компанид үүссэн, ирээдүйд үүсэх бодит хохирлоо нэхэмжлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Сентеррагоулд Монголия ХХК.                                                       2019 оны 09 сарын 11.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC