Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

Тамхинаас илүү хортой 8 хүнс

/9-р сарын 13/  -  9 цаг 38 минут

Орчин үед эрүүл бус хооллолтоос болж маш олон хүн эрүүл мэнэдээрээ хохирч байна. Магадгүй бидний өдөр тутамдаа иддэг хоол хүнс тамхинаас илүү хор хөнөөлтэй гэдгийг зарим хүмүүс мэдэхгүй.

Шинэхэн жимсний шүүс

Эрүүл хооллолт гэхээр жимс яалт ч үгүй санаанд ордог. Шинэхэн жимс хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд үр дүнтэй байдаг ч жимсийг шахаж хэрэглэх үед тэрхүү сайн чанарууд нь алдагдчихдаг байна. Үүнээс гадна зарим төрлийн жимсэнд агуулагдах сахрын хэмжээ лааз кока коланд байдгаас ч илүү байдаг гэнэ шүү.

Туна загас

Туна бол хүмүүсийн өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг загасны төрөл. Харин туна загасны маханд мөнгөн ус агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Учир нь туна загас ихээр амьдардаг далай руу томоохон үйлдвэрүүд химийн хог хаягдлаа хаядаг байна. Ингээд тэрхүү химийн бодис нь далайд амьдарч буй амьд амьтдын биед нэвчдэг ажээ. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас хүний биеийн килограмм тутамд 0,1 микрограмм мөнгөн ус байх нь хэвийн харьцаа гэж тодорхойлсон байдаг ч зарим төрлийн лаазалсан туна загасны 100 грамм тутамд 10-58 микрограмм мөнгөн ус агуулагддаг байна.

Гранола буюу самар, үрний цуглуулга

Гранола буюу олон төрлийн самар, үрний цуглуулга нь маш олон тэжээллэг чанарын үр, самраас бүрдсэн байдаг. Тйимдээ ч эцэг эхчүүд ялангуяа хүүхдэдээ авч өгдөг. Гэхдээ энэ чинээгээрээ их хэмжээний сахартай байдаг байна. Нэг гранолад 15-30 грамм сахар орсон байдаг аж. Харин зохистой хэмжээ нь 3 граммаас ихгүй  ислэг, 5 граммаас ихгүй уураг, 10 граммаас ихгүй сахар агуулсан байх ёстой гэнэ.

Сүши

Зэрлэг байгалиас барьсан загас нь омега-3 ихээр агуулдаг учир зүрх судасны өвчний эрсдэлийг маш сайн бууруулдаг гэдэг. Гэхдээ энэ нь тухайн загас юугаар хооллож байсан эсэхээс нь шалтгаалж их бага байдаг аж. Харамсалтай нь дэлгүүрээс худалдаж авч буй загаснуудыг тэр бүр далайгаас бариад байдаггүй гэнэ. Ийм загасыг ихэнхдээ хурдан үржүүлэхийн тулд фермд тусгай тэжээлээр борддог байна. Тиймээс хамгийн сайн загасны мах идэхийг хүсвэл өөрийн гараар загасаа барих нь найдвартай юм.

Тослоггүй хүнс

Өнгөрсөн зууныг хүртэл тослоггүй хоол хүнсийг эрүүл хүнс гэж итгэж иржээ. Ялангуяа жингээ хасах гэж буй эмэгтэйчүүд биеийн жиндээ анхаарал тавьж байна гээд тослоггүй хүнс хэрэглэдэг.Үүний уршгаар хоол хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний байгалийн амтыг хадгалахын тулд боловсруулсан сахарыг бүтээгдэхүүндээ нэмдэг юм байна. Өөх тос гэдэг зүйл тодорхой хэмжээгээр хүний биед байх ёстой юм.

Cereal буюу үр тарианы хөнгөн зууш

Cereal нь бол бүх цаг үед хамгийн тэжээллэг бөгөөд хялбар өглөөний цайны тоонд зүй ёсоор орсоор ирсэн. Гэхдээ бүгд сайн гэсэн үг биш юм. Олон эцэг эхчүүдийн өдөр тутамдаа хүүхдүүддээ өгдөг энэхүү хүнс нь ихэвчлэн дахин боловсруулсан үр тарианаас гаргаж авдаг. Энэхүү боловсруулалтын явцад ихэнх ашигтай найрлагаа алддаг байна. Мөн хүүхдийн сонирхлыг татахыг тулд нэлээд хэмжээний сахар нэмдэг аж.

Цагаан талх

Цагаан талх нь мөн л дахин боловсруулсан үр тарианаас гаргаж авдаг бүтээгдэхүүн. Энэ нь цусны даралт, чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний оронд бүхэл үрийн талхийг өдөр тутамдаа хэрэглэх нь дээр дурдсан өвчнүүдийн эрсдэлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Шар буурцаг

Шар буурцаг тарьсан хөрс ямар ч шим тэжээлгүй болж, ихээр сүйддэг гэдэг. Тэгвэл энэхүү хүнс нь хүний биед ч бас сайнгүй ажээ. Ихэнх төрлийн шар буурцаг нь генийн өөрчлөлттэй байдаг ба шим тэжээл гэх зүйл бараг байдаггүй гэнэ. Шар буурцагтай холбоотой өөр нэг асуудал бол түүнд агуулагдах изофлавонон буюу ургамлын эстрогений өндөр агууламж. Энэ нь таны бие дэх эстрогений түвшинг нэмэгдүүлж, сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулах сул талтай.  мөн шар буурцаг их хэрэглэх үед хөлрөх, хүзүү хөших шинж тэмдэг илэрдэг байна.

Эх сурвалж: BRIGHTSIDE.ME



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC