Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ

/9-р сарын 13/  -  10 цаг 24 минут

-ОСЛООР НИЙТ НАЙМАН ХҮН ГЭМТСЭН-

Төв аймгаас Улаанбаатар руу чиглэсэн зам дээр өчигдөр /2019.09.11/ 12.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр буюу Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн асфальтан замд том оврын болон бага оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан.

Уг ноцтой ослын улмаас нийт найман хүн гэмтсэн бол хоёр хүн маш хүнд гэмтэл авсан байна. Мөн нэг автомашин нь дотор жуулчид зорчиж явсан байна.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан шалгалтаар зам дээр хэвийн хурдтай явж байсан хоёр тээврийн хэрэгслийн араас хөдөлгөөнд оролцож  явсан том оврын тээврийн хэрэгслийн тоормос нь ажиллаагүй болсны улмаас мөргөж осол болсон. Үүний улмаас хоёр том оврын автомашины дунд Фаргон маркийн автомашин хавчуулагдаж маш их хэмжээний эвдрэл гарч улмаар олон хүн бэртжээ.

Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай ажилласан бөгөөд одоогоор ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар буруутай жолоочийг олж тогтоогоогүй байгаа тухайн албанаас мэдээлж байна.

 

 

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа хэтрүүлэхгүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй оролцож бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC