Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

/9-р сарын 13/  -  10 цаг 27 минут

Хэргийн газар

Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны ... дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага оройн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тухайн хэргийн мөрөөр сурвалжиллаа. Хэрэг болсон газар очиход хааш хаашаагаа 10 метр зайтай хашаанд гэр бариад хажууханд нь амбаар барьчихсан байна. Гэрээс арван алхмын зайд л хаалга нь дэлгээстэй модон жорлон харагдлаа. Ой таван сартай хөлд ч гүйцэд орж амжаагүй нялх амьтан мөлхөж яваад хаалга нь онгорхой модон жорлонд унаж эндсэн бололтой. Нүхэн жорлонд унасан үрээ бие засахаар орохдоо харж цагдаагийн байгууллагад хандсан ч аль хэдийнэ оройтсон байжээ.

Асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас үүдэж тус эмгэнэлт хэрэг гарсан байна. Бид гэрийн эзэн бололтой 30 эргэм насны залуугаас тодруулга авах гэсэн ч аашлаад ойртуулсангүй. Хаалга нь салхинд савах нүхэн жорлон руу өөр нэг нялх амьтан мөлхөж очоод унаж тарчилж нас барахад ойрхон л харагдана лээ. Монголчууд бид л хайхрамжгүй улс ажээ. Энэ хавийн айл өрхүүд бүгд л нүхэн жорлонтой юм билээ. Эмгэнэлт хэргээс сургамж аваагүй л бололтой. Гэрийнх нь үүднээс таван алхмын зайд л өнгө гандсан модон жорлонгуудын үүд нь дэлгээстэй байсан юм. Эдгээр айл өрхүүд бага насны хүүхэдгүй байж болох ч эднийд зочилсон хэн нэгний хүүхэд цай уух зуур л жорлон руу мөлхөж очоод унаж амиа алдахаар харагдаж байна лээ.

Баянгол дүүргийн X хорооны оршин суугчаас тодруулга авлаа.


-Энэ хавийн айл өрхүүд бүгд л модон жорлонтой юм. Тэр бүрийнх нь хаалга нь дэлгээстэй байна. Энэ нь нялх хүүхдүүдийн аминд халтай юм аа?

-Нүхэн жорлонгийн асуудал хүнд шүү. Газар нь жижигхэн учраас гэр, жорлон хоёр нь хаяа дэрлээд л байдаг юм. Зун бол үнэр танар нь дийлдэхгүй, хэцүү. Хүүхэд, нохой уначих гээд байдаг юм. Таван алхмын зайтай юманд чинь мөлхөөд л оччихно шүү дээ. Зарим нэг нь хаалгандаа түгжээ хийдэг л дээ. Салхинд саваад онгойчихдог байх. Өвөл бол халтираад уначих гээд байдаг. Банз нь мөстөөд асуудалтай шүү. Ер нь хүүхдээс хараа салгах аргагүй болсон үе л дээ. Бороо ороход халиад ирдэг аюул бий. Аймшигтай дүр зураг шүү дээ. Үүнээс шалтгаалаад халдварт өвчин гарч байна гэх юм билээ. Эмнэлэг домнолго бараадсан хүмүүс бишгүйдээ харагдах юм.

-Танай хөршийн нялх хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан байсан. Ер нь энэ төрлийн хэрэг олон бүртгэгддэг үү?

-Сонсож амжаагүй л байна. Эцэг эх, асран хамгаалагчийн л хариуцлагатай холбоотой асуудал шүү дээ. Тэр нялх амьтан яаж зовж амьсгал хураасан бол, бодохоос ч зүрх эмтэрмээр юм. Эцэг эх нь хаана, юу хийгээд ухаанаа алдчихдаг юм бол доо. Өмнө нь хүүхэд модон жорлонд уналаа гэж би дуулаагүй юм байна. Гэр, жорлон нь ойрхон байдаг учраас мөлхөж яваад л очиж унах аюултайг мэднэ гэв.

Энэ жилийн тухайд ийм төрлийн хэрэг бүртгэгдэж буй эхний тохиолдол нь энэ биш юм. “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа. Үүний дараахан нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тухай бүрт нь халаглаад өнгөрч байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд бага насны гурван ч хүүхэд модон жорлон гэх хар нүхэнд унаж нас баржээ. Үүнээс өмнө нь ч ийм төрлийн хэрэг хэдэн 100-гаараа л бүртгэгдэж байсан талаар Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ой таван сартай хүүхэд жорлонд унаж амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ анхны тохиолдол биш л дээ. Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа. Хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ. Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд тань очиж татаад л түлэгдэнэ шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан шүү дээ. Орон сууц хорооллын иргэд ч анзаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, жишээ авч сэрэмжлэх хэрэгтэй” гэсэн юм. Олон улсад аюулыг илрүүлэх өдрийг зарладаг юм байна. Энэ өдрийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг гэнэ. Үр дүнд нь аюул ослын тоон үзүүлэлт буурсан жишээ байдаг юм байна.

Өнөөдөр нийслэлд 200 орчим мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Тэр бүр модон жорлонтой. Орон нутагт ч олонх нь модон л жорлон хэрэглэдэг. Энэ бүхнийг орон сууцжуулж, боловсон жорлонгоор хангах боломж одоохондоо алга. Айл бүр орон сууцанд тухалтал хэдэн ч нялх хүүхэд энэ жишгээр амь насаа алдахыг тооцоолох аргагүй. Нүхэн жорлон эрүүл ахуй, байгаль экологид хор хохирол учруулж байсан бол өнөөдөр таны хүүхдийн амь насанд бодитоор заналхийлээд эхэлсэн байна. Өрхийн тэргүүн, хүүхэд асран хамгаалагчид модон жорлонгийн үүдийг түгжээд л хэвших юм бол таны нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барахгүй гэсэн үг. Нүхэн жорлон гэх хар нүхэнд хүүхэд унаж амь насаа алддаг тохиолдлыг энэ хэргээр зогсооё. Үүний тулд иргэд жорлонгийнхоо хаалганд түгжээ хийгээд л хаагаад хэвших хэрэгтэй. Хотын ойр орчимд байрлах, иргэд гэр бүлээрээ очдог амралтын газрууд ч энэ асуудалд ач холбогдол өгч анхаарах ёстой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC