Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Дарханы замын асфальтан хучилт эхэлжээ

/9-р сарын 25/  -  9 цаг 22 минут

Есдүгээр сар гараад бороо хур багатай, нарлаг дулаан өдрүүд үргэлжилж байгаа нь зам засвао, бүтээн байгуулалтад таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал,  Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил  амжилттай үргэлжилж байна.  

Одоогоор тус замын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд асфальт бетон хучилтыг хийж эхлээд байна.

Энэхүү замын Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын компаниуд ажиллаж байна.

Ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа эхний хоёр эгнээ замыг шинэчлэх ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа. Тодруулбал,

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техник

 

Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажилд 154 ажилтан, 57 машин, техник

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замд 222 ажилтан, 118 машин, техник

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажилд 56 ажилтан, 47 машин, техник

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажилд 108 ажилтан, 74 машин, техниктэйгээр тус тус гүйцэтгэж байна.

Тэгвэл эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. Эхний хоёр эгнээ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол нэмж барих хоёр эгнээ замыг 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ирэх жил ашиглалтад оруулах шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих бөгөөд энэ зээлийн гэрээг УИХ-аар соёрхон батлах  учиртай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC