Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

НМХГ: Төрийн өмчийн сургуулиудын 53 хувь нь зориулалтын бус цайны газартай байна

/9-р сарын 25/  -  14 цаг 47 минут

Өнөөдөр /2019.09.25/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сурагчдын Үдийн цай хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160000 орчим  сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх  шалгалтын дүнгээс үзэхэд:

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна. Төрийн бус өмчийн 90 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 75, 15,  63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билиг, Алтан босго, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан  дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан,  Шавь цогцолбор, 102,53, 79, 85,   Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби сургууль зориулалтын бус цайны газартай байна. ХаринБаянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Баянзүрх дүүргийн 136, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургууль цайны газаргүй байна.

Нийт цайны газруудын 28 буюу 23 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна.  Тухайлбал: Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 141, 73, 51, Шинэ-Эрин, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн 9, Ирээдүй цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71, Хан-Уул дүүргийн  26, 34, 60, 75, 115, 130, 32-р сургуулиуд.

 Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн газруудын 46 буюу 35.7 нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй байна.   Тухайлбал: Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, 47, 51, Шинэ эхлэл, 53, 33, 120, 85, 48, Сонгинохайрхан дүүргийн 134, 129, 107, 62, 122, 9, Ирээдүй цогцолборын 2-р бага, Сүхбаатар дүүргийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, Налайх дүүргийн 109-р сургуулиуд.

Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 52 буюу 40 хувь байна. Тухайлбал: Баянгол дүүргийн Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 83, 53, 55, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 48, Сонгинохайрхан дүүргийн 42, 112, 9, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд, 1, 2,3-р бага, 3-р ахлах, 76, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Чингэлтэй дүүргийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 26, 135, 41, 34, 75, 32, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Багануур дүүргийн 66, 125, Гүн галуутай цогцолбор сургуулиуд.

Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтөлдөөгүй байна. Тухайлбал:  Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, Монгени, Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, Сонгинохайрхан дүүргийн 107, 65, 122, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 34, 75, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулиуд.

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 63 хоолны газар буюу 48.8 хувь нь байна.  Тухайлбал: Баянгол дүүргийн 93, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 113, 47, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 53, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 85, Сонгинохайрхан дүүргийн 124, 134, 129, 123, 107, 65, 105, 67, 42, 122, 12, 9 Ирээдүй цогцолбор,, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль Тайж Язгууртан заал, 2, 6, 11, 16, 25, 29, 31, 35, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ийн ЕБС, Найрамдал сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 24, 37, 40, 49, 50, 57,  72, 117, 138, 139, 140, Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор, Багануур дүүргийн 64-р сургуулиуд.   

  Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалттгүй байна. Тухайлбал: 4, 31, 45 дугаар  болон Биеийн тамир спортын дунд сургууль, Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ын ерөнхий боловсролын сургуулиуд/,

Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 34 буюу 26.9 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь БСШУЯ, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/448, А/268 дугаар  тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал:  Сүхбаатар дүүргийн  Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, Биеийн тамирын дээд сургууль дунд сургууль, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн  ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, ЧД-ийн 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад,  ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118  сургууль нь кофе, шоколадтай бүтээгдэхүүн, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэргийг худалдаалж байсан

Шалгалтанд хамрагдсан зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идэж, гэртээ цэвэрлэж байгаагаас цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. / Сүхбаатар дүүргийн  2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд /

Ирээдүй цогцолбор сургуулийн / 7 / цайны газар зориулалтын боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, тааз мөөгөнцөртсөн, агуулах стандартын шаардлага хангахгүй, өвлийн улиралд мөстөж хөлдсөн,  зарим хичээлийн байрны цайны газарт халуун ус ирдэггүй, мэргэжлийн байгууллагатай, ариутгал, халдваргүйтгэлийн гэрээ хийгээгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүйгээр ажиллаж байна.

 Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн санхүүжилтээр тоног төхөөрөмж нийлүүлүүлж угсрах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 2, 4, 3, 16 дугаар сургуулиудад гэрээний дагуу Чиглэл ХХК-иас   хүнсний зориулалтын бус цайны аяга, 1, 2-р хоолны таваг /3900 ширхэг/-ыг нийлүүлсэн нь Засгийн газрын “Хүнсний  зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай” 496 дугаар тогтоолын 3 дах /Хүнсний зориулалтын бус хувцанцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савалгаанд хэрэглэхийг хориглож…../ заалтыг хангахгүй байгаа тул шаардлага хангахгүй хоолны хэрэгсэлийг хүүхдийн байгууллагад нийлүүлэхгүй байх тухай албан бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02-02/3751 дугаартай албан бичгээр хүргүүлж, сургуулиудын удирдлагад тус хоолны хэрэгсэлийг хүлээн авахгүй байхыг мэдэгдэж ажиллалаа

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC