Шинэ мэдээ

Хилийн боомтууд нэгдүгээр сарын 25-27-нд амарна5 цаг 53 минутын өмнөХоолоо зөв шингээх ТАВАН арга5 цаг 57 минутын өмнөКоронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байна5 цаг 58 минутын өмнөДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ1 сар 22. 11:58ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ1 сар 22. 10:24УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана1 сар 22. 10:22Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 22. 9:17Энэ өдрийн зурхай1 сар 22. 9:16Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ1 сар 20. 13:03Цэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 13:00Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45

"The Hu" хамтлагийн цомог "Billboard"-ыг тэргүүлжээ

/9-р сарын 25/  -  13 цаг 52 минут

Б.Дашдондог: Баярлахгүй байхын аргагүй гоё мэдээ, гэхдээ онгирч сагсуураад байх нь хаашаа юм

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ыг тэргүүлсэн гэх сайхан мэдээгээр Монголчууд өнөөдрийн эхлүүлсэн билээ.

Эл баярт мэдээлэлтэй холбогдуулан дэлхий дахинаа монголынхоо өв соёлыг гайхуулаад байгаа  “The HU” хамтлагийг үүсгэн байгуулагч Гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондогтой холбогдож түүний сэтгэгдлийг сонссон юм.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ бол баярлахгүй байхын аргагүй гоё мэдээ юм. Сайхан байна. Гэхдээ онгирч сагсуураад байх нь хаашаа юм бэ. Энэ хамтлагт цааш туулах урт зам бий. Ер нь “Billdoard”-д нэр дэвшинэ гэдэг "Grammy awards"-д нэр дэвшихийн анхан шатны үзүүлэлт юм. Сайхан мэдээ боловч баярлахад эрт байна. Бүр илүү босох хэрэгтэй. Монголын рок дэлхийд мандан, гарч ирж байсан түүх байхгүй шүү дээ. Энэ бол хамгийн анхны тохиолдол, амжилт. Одоо дэлхий дахинаа мандан бадарч буй рок хамтлагууд “The Hu” хамтлагийн дор жагсаж байгаа нь Монгол хүн бүрт л омогшилтой, сайхан санагдаж, бөөн баяр болцгоож байх шиг байна.

Ийм сайхан мэдээн дээр дөрөөлөөд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. “The Hu” хамтлаг сая Канадад гурван тоглолтоо өндөрлүүлсэн. Одоо Нью-Иоркод өнөө маргаашгүй тоглох гээд байж байна. Маргааш тоглож магадгүй. Тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Америкчууд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа. Америкт амьдардаг Монголчууд өндөр хэмжээнд хүлээн авсан шүү" хэмээн ярилаа. 

2019-09-25 09:54

"The Hu" хамтлагийн цомог "Billboard"-ыг тэргүүлжээ

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ыг тэргүүлжээ.

Тус хамтлагийн “Wolf Totem” дуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Billboard-ын “Hot Rock Songs” чаартад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. "The Hu"  хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд “Wolf Totem” дууных нь видео фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм.

Дөрөвдүгээр сард уг дууны борлуулалт долоо хоногийн дотор 1056 хувь өсөж, 6000 орчим удаа татагдсан байна. Мөн “Yuve Yuve” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт орж байсан билээ.

 

 

“The Hu” хамтлаг Billboard-ыг тэргүүлсэн “Gereg” нэртэй анхны цомгоо “Eleven Seven Records” студитай хамтран гаргасан юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC