Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

Буцаан олголт нэрээр иргэдийн халаасыг нимгэлж буй ибаримтыг зогсооё

/9-р сарын 25/  -  15 цаг 03 минут

НӨАТ гэж сугалаагаар ард түмний тархийг угааж иргэдийн халаасыг нимгэлэх зальжин аргыг төрийн түшээдүүд сэтгээд ажил хэрэг болгоод хэдийнээ дөврөн жилийн нүүрийг үзжээ. Эхэндээ ч буцаан олголтоо оны сүүлд авна гэхээр баярлаж басхүү азтан болох арга мэхэнд нь хууртсан иргэд өдгөө ч бий.

Гэтэл бодит амьдрал дээр тэрхүү азтан болох нь лөөлэй болж, буцаан олголтын бүгдийг нь авч чадахгүй байна гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл, 2019 оны эхний сараас эхлэн ибаримтаа зүтгэлтэйгээр бүртгүүлж яваа хэрнээ азтан болоогүй өчнөөн иргэд байна.

Нөгөөтэйгүүр, ибаримтаа  зааврын дагуу журам ёсных нь дагуу бүртгүүлээд байхад л хүлээгдэж буй гэдэг цэсэнд хуримтлагдсан баримттай олон арван хүмүүс ч байна. Эдгээр хүмүүс баримтаа устгаад ДДТД-аар бүртгүүлээд ч ААН илгээгүй эсвэл гомдол 72 цаг болсон хэмээсээр буцаан олголтоо авах боломжгүй болсоор байна. Холбогдох албаны мэргэжилтэнгээс тодруулахаар, Та баримтаа устгаад дахиж бүртгүүлнэ үү тэгээд болно гэдэг боловч яаж ч бүртгүүлээд тусыг эс олно.

Гэтэл үүний цаана иргэн буцаан олголтоо авч чадахгүйд хүрч байна. НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталсан. Гэтэл сугалаа явагдаж эхэлсэн цагаас хойш сугалаа шударга бус явагддаг тухай шүүмжлэлийг өнөөдрийг хүртэл дагуулсаар иргэдийн итгэлийг алдсаар. Өдгөө үндэсний үйлдвэрлэл явуулдаг нэгэн компани бүтээгдэхүүнээс нь худалдан авахад үйлчлүүлэгчээсээ та НӨАТ нэмсэн үнээр тооцоо хийж ибаримтаа авах уу? эсвэл НӨАТ-аа хасуулж ибаримтаа авахгүйгээр төлбөрөө төлөх үү гэж асуудаг болжээ.

Энэ нь үнэхээр зөв сонголт. Ибаримт аваад очиж бүртгүүлэхэд өнөөх нь дээрх жишээ шиг бүртгэгдэхгүй байвал НӨАТ-аа төлсөн иргэн хохирч үлдэнэ. Тэгснээс шууд нэмэгдээгүй үнээр нь худалдан авалтаа хийсэн нь ашигтай болж байгаа юм. Үүнтэй адил олон байгууллага ингэж үйлчилдэг болсон нь иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг нимгэлэхгүй өнгөрч байна. Гэтэл зарим нэг ААН-үүд зальжин худалдан авагчийн ибаримтыг нь татвар руу илгээхгүйгээр иргэдийг хохироож байгаа нь тун харамсалтай.

Уг нь далд эдийн засгийг илрүүлэхээр нэвтрүүлсэн ч энэ мэтчилэн хумигдахгүй байгаа нь тод харагдаж байна. Ер нь ч  сугалаа гэгчийг зогсоож, татварын 10 хувиа бууруулах хэрэгтэй. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC