Шинэ мэдээ

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ10 цагийн өмнөЦэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 13:00Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо

/9-р сарын 26/  -  12 цаг 50 минут

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж мэдээллээ.

Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор өмгөөлөгчийн хамт ирсэн. Хурал хойшилсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Хэргийг дахин сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC