Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ

/10-р сарын 1/  -  11 цаг 13 минут

ИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий.

Тиймээс өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт  өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухал асуудлуудыг хойшлуулашгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага та бидэнд оногдож байна. Энэ хэрээр УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай өндөр ачаалалтай ажиллана. Ард түмний засаглах эрхийн залгуур дээр сууж байгаа бидэнд улсаа өөд татах амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой түмэн нь амгалан зөвхөн хуулиар засаглаж шударга ёс, сахилга хариуцлага нийгмийн зайшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилт бидэнд үлдэж байна.

Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, хариуцлага чухам үүнд чиглэгдэнэ. Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавьж зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж, ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэж баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захилга юм. 10 жил, гурван парламент дамжиж хэлэлцэгдсэн төсөл юм. Энэ нь аль нэг нам, цөөн хэдэн хүний санаачилга биш. Энэ бол өнгөрсөн 20 жилийн замаа эргэн харж туршлага сургамжаа эргэцүүлсэн ухаарал юм” гэв.

Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • "Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC