Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ2 цаг 46 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв2 цаг 51 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав5 цаг 34 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...5 цаг 37 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 10 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 16 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө

/10-р сарын 14/  -  10 цаг 30 минут

Японы засгийн газраас хар салхины талаар олон нийтэд цаг үеийн мэдээллийг өгсөөр байна. Хар салхины улмаас голууд үерлэж, хөрсний нуралт үүсжээ. Одоогийн байдлаар нийт есөн хүн нас барж, арван таван хүн ор сураггүй алга болсон бөгөөд Японы зүүн хойд бүсийн 41,000 өрх гэрэл цахилгаангүй болж Япон улс даяар 90 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Усанд автсан газар онцгой байдлын сайд, батлан хамгаалахын сайд нар томилогдон ажиллаж байгаа ба цэрэг, цагдаа, гал унтраах алба гээд нийт 27000 хүн үерийн голомтод ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.


Шинзо Абэ сайд хэлэхдээ “Цахилгааны тасралт, усны хүрэлцээ, зам тээврийн асуудлыг яаралтай хэвэнд нь оруулахын төлөө бүх хүчээ дайчлан засгийн газар ажиллаж байна” гэв.


ДОЛООН САЯ ОРШИН СУУГЧДАД ОРОН ГЭРЭЭ ОРХИН НҮҮХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭН

Японы Хоншү арлындолоонсая оршин суугчдад орон гэрээ орхин нүүх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Шизүока мужийн Кикүгава, Гүнма мужийн Үэно, Токио хотын Оошима хотод хүчтэй аадар борооны улмаас аюулын дөрөвдүгээр зэрэглэлийн сэрэмжлүүлэг өгч, 3,000 гаруй айл өрхийн 8,000 гаруй иргэдэд хоргодох байранд шилжин нүүх чиглэлийг өгсөн байна. Мөн бусад хот, дүүрэг, тосгодын 88 мянган айл өрхийн 1 сая 790 мянга гаруй иргэдэд хар салхины үеэр аюулгүй газар, хоргодох байранд шилжин нүүх шаардлагатайг мэдэгдэж, сэрэмжлүүлэг өгөөд байгаа ажээ.

image

Далайн хар шуургатай холбоотойгоор Японы “Тоокүй” төмөр замын компани өглөөний 10:00 цагаас эхлэн, Одакүй, Сагами, Тама Тоши Монорайл, Тобү, Кэйо, Сэйбү, Токио хотын Цүкүба экспресс, Юрикамомэ, Токио Монорайл зэрэг төмөр замын сүлжээнүүд 12:00 цагаас эхлэн тус тус бүх чиглэлд, JR компани хэсэгчилсэн байдлаар хөдөлгөөнөө зогсоогоод байна.

ХОХИРОЛЫН ТОО, ХЭМЖЭЭ ЦАГ ТУТАМД ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

Токио хотын метронууд энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш үйл ажиллагаагаа мөн зогсоолоо. Үүнээс гадна томоохон супер маркет, барааны дэлгүүр, 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийн ихэнх салбарууд 12-ны өдрөөс ажиллахгүйгээ мэдэгдэж, Токио хот болон Канагава мужид “Family Mart” сүлжээ дэлгүүрийн 660 салбар, “Lawson” сүлжээ дэлгүүрийн 435 салбар дэлгүүрүүд хаалгаа барьжээ.

image

Далайн хар шуургатай холбогдуулан ард иргэдийн зүгээс хоол хүнс, ус, дулаан хувцас, газ, гар чийдэнг урьдчилан бэлтгэх зэрэг байгалийн болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж байгаа бөгөөд зарим бүс нутгуудад иргэд хоол хүнс, усыг их хэмжээгээр худалдан авч байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүний хомсдол гарч эхэлсэн байна.

Иймээс “Япон Улсад оршин сууж буй манай улсын иргэд анхаарал сэрэмжтэй байж, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, онцгой байдал эрхэлсэн нэгжээс олон нийтэд түгээж буй мэдээ, мэдээлэл, зааварчилгаанд анхаарч, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна” гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

image

image



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC