Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ1 цаг 21 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв1 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав4 цаг 9 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...4 цаг 11 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ4 цаг 44 минутын өмнөЭнэ өдрийн зурхай4 цаг 50 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

Ванягийн Нэргүй: “Миний хайрын зүг” тоглолт маань 31-нд болно

/10-р сарын 18/  -  9 цаг 08 минут

Эмзэгхэн сэтгэлтэй зарим нь гуниглаж, бүүр уйлмаар тийм л зөөлөн намрын өдрүүд алсарч байна. Навч унаж, сэмжин үүлс нүүсэн ийм өдрүүдэд гуниглах нь бүү хэл харин ч баярлаж, улам жавхаажиж явдаг хүмүүс ч бий. Тэдний нэг нь сэтгүүлч, яруу найрагч Ванягийн Нэргүй хэмээх даруухан, эгэлхэн уран бүтээлч аж. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйтэй уулзаж ярилцлаа.

-Тоглолт нь удахгүй боллоо. Бэлтгэл хэр хангав даа?

-Олон сайхан найз нөхөд, хамт олны дэмээр гүйж л явна. Хүн өөрийнхөө өмнөөс хүнээс юм гуйх халуун байдаг юм байна. Тоглолт хийх нэг өөр, тоглолт зохион байгуулах нэг өөр юм. Өнөөдөр өөртөө баярлаж байна. Шалтгаан нь намайг гэсэн сэтгэлтэй олон сайхан хүнтэй нэгэн тэнгэр хэмээх дээвэр дор амьдарч байна. Үүнээс илүү том шагнал гэж юу байх вэ. “Миний хайрын зүг” нэртэй тоглолтоо "UB палас"-ын концертын их танхимд энэ сарын 31-ний 19 цагт хийхээр болсон. Олны хүртээл болж амжаагүй гуч шахам дуу байна. Нэргүй гэж хэн бэ гэдэг тодотголын хариултын найз нөхөд, хамт олон, ах дүү, монгол зон олноосоо олж авахыг хүссэн гэхүүдээ.

-Өмнө нь олон хандивын тоглолт зохион байгуулж байсан. Тэр хүмүүс хэр тус дэм болж байна?

-Яах вэ, Монголд эмчилгээгүй гэсэн ная шахам хүнд хандивын тоглолт хийж өгсөн. Нүүр бардам уулзаж учирч байгаа хүмүүс бий.

-Уйтгар, гуниг төрүүлж, сэтгэл эмзэглүүлдэг болохоор энэ улиралд дургүй гэх уран бүтээлчид байх юм билээ. Та намрын улиралд аль хэр гэгэлзэх вэ?

-Уяаны шон дээр шаазгай шагшраад л хөдөө эл хульхан. Оюутан залуус, сургуулийн насны хүүхдүүд бүх л инээд баяслыг аваад суурин газар луу явчихсан мэт нэг тийм хөнгөхөн гунигтай байдаг. Нутгийн хөгшид хааяа нэг малын зах эргүүлж харагдана. Давхиад буухад бүлээн цайтай, хүний мөрөөсөл болчихсон. Намар болохоор нэг тийм дүр зураг л сэтгэлд эргэлдээд байдаг. Уг нь үрэл жимс тагнайн шүлс асгаруулаад л уулын горхи захаасаа харзалчихсан хоржигнотол урсаад, хаа нэгтээ буга урамдаад байгалийн цогцол нь их сайхан шүү дээ. Харин ахуйн хувьд л нэг тиймхэн хөнгөн гуниг хөврөөд байдаг юм.

-Хөнгөн гуниг хөврүүлдэг энэ улиралд уран бүтээлийн хэр олз омогтой байв?

-Би хавар, намарт л их бичдэг. Хавар нь цэцгэнд дурлаж, намар нь навчинд даруулж суудаг. Нүүж яваа үүлсийг хүртэл дагаж хөвсөлзөөд л. Найз нөхдийнхөө бичиж туурвисныг амталж унших ч сайхан. Ер нь намарт дэвтэр дүүрэн шүлэгтэй суудаг шүү. Миний уран бүтээлийн ихэнх нь намрын навч унахтай хамт дэвтэрт буусан байдаг. Тэгэхээр энэ улирал уран бүтээлийн минь оргил үе ч байж мэдэх юм. Дахиад намар болохгүй бол яана. Тэгж бодохоор л улам ихийг бичиж, энэ улиралд нөөцөлж авмаар санагдах үе бас бий. Хүн хүний араншин өөр. Бусад нь гуниглаж л байна биз. Би яагаад тэднийг дагаж гуниглах ёстой юм.

image

-Яруу найрагчаас хайрын тухай асуухгүй бол алдас болох биз. Хайр бол мөнхийн сэдэв гэдэг шүү дээ. Гэхдээ хүний зан ааш ч хувирамтгай. Яг мөнхийн байж чадах уу?

-Хайр бол нар. Ерөнхий нэг том зүйл. Нарны цацраг хүмүүний ертөнцийг ялгалгүй тусдаг шиг. Хайр тийм л үүрэгтэй. Баян, ядуу, өтөл, нялхас, сайн муу, алдаа оноо бүх зүйл хайраар бүтдэг. Хүн төгсвөл хайр дуусна. Тэгэхээр хязгаар бий байх. Өглөг буян ч байж болох юм. Мөнгө төлөхгүйгээр бүх зүйлд хүрч, асгарч болно. Амьдралд хайртай байна гэдэг бол бүх зүйлд хайртай байгаагийн илрэл. Түүнийгээ зарим нь дуу, хөгжим, жүжиг, сийлбэр, зураг, бүжиг болгодог. Би бол шүлэг болгодог. Автобусанд, гудамжинд, цайны газар, ууланд, цаснаар, борооноор ер нь хэзээ л бол хэзээ хайр хүрдэг. Тэгээд л шүлэг бичдэг. Ээждээ, аавдаа, охиндоо, эхнэртээ, дүүдээ, Отгонтэнгэртээ, Бадар хундагадаа зориулсан шүлэг бүхэн минь хайр.

-Манай зохиолчид “Би бол аугаа хүн, том хүн гэж өөрийгөө дөвийлгөх нь цаанаа л сэтгэлд дотно байдаг. Анд ингэхэд хэр “том” хүн бэ?

-Миний хүрээнд тийм хөөрүү хүн ховор. Энгийн, даруухнаараа яваа. Л.Ганзул, С.Ууганбаяр, П.Нямлхагва гурвыгаа хамгийн түрүүнд хэлнэ. Өөр өөрийнхөө өнгөөр сайн бичдэг. Олонд танигдчихсан хүмүүс. Надад ч тийм хөөрүү “том зан” байхгүй. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар, Т.Баянсан, М.Амархүү энэ хүмүүсийн сэтгэл намайг утга зохиолд тосож авсан. Хүн чанар, мөн чанар, хүнлэг ёсны амьд домгууд. Ийм сайхан ах нартай хүн чинь хоосон хийрхэж, худлаа хөөрөх шалтгаан байхгүй. Тэгвэл ах нарынхаа харцанд нь алгадуулна биз дээ. Бас хүн чанарын хорвоод дүү нартай байж болно биз дээ. Онгиргон хүний дүү хүртэл ичиж зовж явдаг байх. Их утга зохиолын буянаар би олон дүүтэй хүн. Ах нарынхаа энд хүрэхгүй ч дүү нарынхаа дэргэд зөв байхыг хичээдэг.

-Сүүлийн үед зохиогдсон яруу найргийн наадмуудаас нэлээд шагналыг та хүртсэн. Яруу найргийг уралдаан биш гэж шүүмжлэх хүн олон бий. Энэ талаар ямар бодол тээж явдаг хүн бэ дээ?

-Би яруу найрагч хүн. Өнөө цагт яруу найраг, шүлэг уншигчдад ямар хэлбэрээр хүрч байна. Яах вэ яруу найргийн наадам сайн, муу хоёр талтай. Гэхдээ энэ байх ёстой зүйл. Тэр буруу гэж яриад байгаа хүмүүс оролцохгүй байхад л болоо биз дээ. Ямар тэдний бичсэн шүлгийг булааж ирээд яруу найргийн наадамд унших гэж байгаа биш.

-За, тоглолтод нь өндөр амжилт хүсье!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC