Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ1 цаг 22 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв1 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав4 цаг 10 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...4 цаг 12 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ4 цаг 45 минутын өмнөЭнэ өдрийн зурхай4 цаг 51 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллана

/10-р сарын 21/  -  10 цаг 01 минут

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллаж эхлэх юм байна. Тодруулбал,  яармагийн замд явган зорчигч өөрөө удирдаж, гэрэл дохиогоо сольдог гэрлийн товчлуур байрлуулсан нь өнөөдрөөс ажиллаж эхлэх аж.  Ингэснээр жолооч шаардлагагүй зогсолт хийхээ болих юм байна.

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба даваа гаригаас ажиллаж эхэлнэ. Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч нар гарцаар зам хөндлөн гарах боломжтой болж байгаа юм. Харин жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC