Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа9 цаг 8 минутын өмнөӨнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

/10-р сарын 23/  -  8 цаг 51 минут

Засгийн газар өнөөдөр /2019.10.23/ ээлжит хуралдаанаа хийхээр товлосон байна. Тус хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцэх аж.

Мөн тус хуралдааны үеэр Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар танилцуулах юм.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Л.Оюун-Эрдэнэ

2.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Д.Цогтбаатар

3.

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Д.Цогтбаатар

4.

Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

5.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

6.

“Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

7.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

Ц.Нямдорж

8.

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

Ц.Нямдорж

9.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

10.

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

С.Чинзориг

11.

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Х.Баделхан

12.

Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

Д.Сарангэрэл

13.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

 

14.

Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Л.Оюун-Эрдэнэ

15.

Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар

Д.Цогтбаатар

16.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.Сарангэрэл

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC