Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна11 сар 15. 16:04С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно11 сар 15. 10:27Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо11 сар 15. 9:42ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв11 сар 15. 9:24Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа11 сар 14. 19:06Чуулганы хуралдана11 сар 14. 11:02Голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа11 сар 14. 11:01Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр11 сар 14. 10:32ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ11 сар 13. 16:43ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 16-НД ЭХЭЛНЭ11 сар 13. 16:42Улаанбаатар хот жолооч нарт хамгийн ээлгүй дэлхийн хоёр дахь хотоор шалгарав11 сар 13. 16:40Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо11 сар 13. 16:36Монгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо11 сар 13. 13:07Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье11 сар 13. 13:06УИХ-ын байнгын хороод хуралдана11 сар 13. 8:45Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 13. 8:36Энэ өдрийн зурхай11 сар 13. 8:26Завхан аймагт цас их орсны улмаас авто замын хөдөлгөөнийг хаажээ11 сар 12. 9:17ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09

“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

/10-р сарын 24/  -  13 цаг 29 минут

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов.

“Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр харилцан туршлага солилцох зорилгоор  “Монгол Улсын нийслэлийн түүх Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд Монгол улсын түүхчид, хотын хөгжлийн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Тодруулбал,

-Монголын хот суурины түүхэн уламжлал ба эртний нийслэл Хархорум хотын талаар  Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор У.Эрдэнэбат илтгэл тавилаа.

- Улаанбаатар хотын хөгжил ба төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга илтгэл хэлэлцүүллээ.

-Монгол Улсын хөгжилд Улаанбаатар хотын эзлэх байр суурь болон нийслэл Улаанбаатар хотын гадаад харилцаа ах дүү хотуудын хамтын ажиллагааг жишээ болгох нь зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч хэлэлцсэн юм.

Мөн “Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал ба гарц шийдэл, цаашдын хамтын ажиллагаа” сэдвийн дор 12 орны төлөөлөл илтгэл тавьж, нийт оролцогчид санал асуулга өрнүүлсэн юм. Тухайлбал,

- “Улаанбаатар хотын Захиргаа болон Азийн Хөгжлийн Банкны урт хугацааны тогтвортой, ногоон, иж бүрэн түншлэл” сэдвээр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн,

- Мияконожо хотын хөгжлийн бодлого болон хог хаягдлыг боловсруулах талаар Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торү,

-Чөндүү хот дэлхийд алдартай аялал жуулчлал, үзэсгэлэн худалдааны төв болох сэдвээр Чөндү хотын орлогч дарга Ню Чинбао болон “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр Бангкок хотын Соёл, аялал жуулчлалын хэлтсийн дарга Синг Лимпират нарын илтгэлийг сонссон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC