Шинэ мэдээ

Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 минут 57 секундын өмнөАлбандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ31 минут 29 секундын өмнөМөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна34 минут 17 секундын өмнөУлсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай35 минут 52 секундын өмнөНӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо40 минут 15 секундын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана43 минут 36 секундын өмнөЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй44 минут 37 секундын өмнөУлаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн45 минут 30 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна11 сар 15. 16:04С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно11 сар 15. 10:27Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо11 сар 15. 9:42ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв11 сар 15. 9:24Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа11 сар 14. 19:06Чуулганы хуралдана11 сар 14. 11:02Голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа11 сар 14. 11:01Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр11 сар 14. 10:32ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ11 сар 13. 16:43ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 16-НД ЭХЭЛНЭ11 сар 13. 16:42Улаанбаатар хот жолооч нарт хамгийн ээлгүй дэлхийн хоёр дахь хотоор шалгарав11 сар 13. 16:40

Бэлгийн дарамтын хохирогч болсон Korean Air компанийн ажилтнуудаас мэдүүлэг авжээ

/11-р сарын 4/  -  11 цаг 24 минут

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт аялж байсан 42 настай “А” гэгч нар Улаанбаатар-Сөүл чиглэлийн Korean Air компанийн нисэх онгоцны ажилтнуудад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг яригдаж эхлээд байгаа билээ.

Тэгвэл Инчеон хотын цагдаагийн хэлтэс Бямба гарагт хохирогч эмэгтэй ажилтнуудаас мэдүүлэг авсан тухайгаа өнөөдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

Korean Air компанийн ажилтнууд болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн гэнэ. Тэд “Хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” гэж гомдол гаргасан тухай Инчеоны цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Цагдаа нар Д.Одбаяр болон иргэн “А” нарын дипломат халдашгүй статусыг гүйцэд шалгалгүй суллан явуулсан гэж олон нийтийн зүгээс шүүмжлүүлээд байгаа.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь Инчеоны цагдаагийн газарт цаг хагас орчим хугацаанд саатуулагдсаны дараа аялалаа үргэлжлүүлж, Индонезийн Бали аралд болох Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны бага хуралд явсан байна.

Харин иргэн “А” хэрэг гарсан өдөр огт шалгуулалгүйгээр Сингапур руу ниссэн ажээ.

Одоо Инчеоны цагдаа Д.Одбаярыг хурлаас буцах замд нь дахин шалгахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ тэр Сөүлээр дайралгүй өөр замаар Монгол руу буцвал хэргийг прокурорт шилжүүлнэ гэж тэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News

                    www.ikon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC