Шинэ мэдээ

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ1 сар 20. 13:03Цэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 13:00Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31

СЗХ-ны дарга С.Даваасүрэн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ

/11-р сарын 5/  -  11 цаг 28 минут

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн өнөөдөр /2019.11.05/ Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн Зохицуулах Хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажилласныг дурдлаа. Тэрбээр, үүний үр дүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад ороогүй гэв.

өн тэрбээр, Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3,000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн.

Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа,мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.

ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн зохицуулах хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа гэсэн юм.

Эцэст нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад Монгол улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцолмоор байна гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC