Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна11 сар 15. 16:04С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно11 сар 15. 10:27Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо11 сар 15. 9:42ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв11 сар 15. 9:24Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа11 сар 14. 19:06Чуулганы хуралдана11 сар 14. 11:02Голын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа11 сар 14. 11:01Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр11 сар 14. 10:32ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ11 сар 13. 16:43ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 16-НД ЭХЭЛНЭ11 сар 13. 16:42Улаанбаатар хот жолооч нарт хамгийн ээлгүй дэлхийн хоёр дахь хотоор шалгарав11 сар 13. 16:40Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо11 сар 13. 16:36Монгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо11 сар 13. 13:07Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье11 сар 13. 13:06УИХ-ын байнгын хороод хуралдана11 сар 13. 8:45Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 13. 8:36Энэ өдрийн зурхай11 сар 13. 8:26Завхан аймагт цас их орсны улмаас авто замын хөдөлгөөнийг хаажээ11 сар 12. 9:17ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

/11-р сарын 6/  -  8 цаг 25 минут

Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC