Шинэ мэдээ

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ9 цаг 41 минутын өмнөЦэргийн бүртгэл эхэллээ9 цаг 44 минутын өмнөАвтобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31

Гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам гарцыг хаасан зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна

/11-р сарын 6/  -  9 цаг 50 минут

Нийслэлийн Онцгой байдлын газраас орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.

  Нийт төв зургаан дүүргийн 62 орон сууцны хороололд шалгалтыг зохион байгуулж, 182 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн, зөрчил дутагдлыг 26 буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох баримт бичгийг Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хувиар авч үзвэл:

 Нийт зөрчлийн  10 хувь  буюу 19 нь  Барилга байгууламж, задгай агуулах, галын гадна шат, гал унтраах автомашины усны эх үүсвэрт хүрэх зам гарц, хонгил, нүхэн гарц нь автомашин явах бүрэн бололцоотой, өвлийн цагт цас, мөснөөс цэвэрлэгдсэн байнгын бэлэн байдалд байна гэсэн заалтыг зөрчсөн,

13 хувь буюу 24 нь болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц дагуу аваар ослын гэрэлтүүлэг төлөвлөөгүй,

14 хувь буюу 26 нь барилга, байгууламж дотор гал эсэргүүцэх усан хангамжийн систем төлөвлөсөн боловч хоолой, хошуу, крант, иж бүрдэл байхгүй,

18,2 хувь  буюу 51 нь галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон боловч ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангаагүй,

34 хувь буюу 62 нь Орон сууцны хороолол нь гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай бэлтгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.

Мөн гал унтраах тусгай зориулалтын автомашины хүрэлцэн очих зам талбай хааж хашаа, хайлс, контанейр, гарааш зэргийг байрлуулсан 9 зөрчлийг арилгуулж, зам гарцыг чөлөөлж тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC