Шинэ мэдээ

БҮГДЭЭРЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛЬЧИХВОЛ ЕР НЬ ЯАХ ВЭ???12 сар 5. 15:51Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье12 сар 5. 12:30Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.12 сар 5. 8:32Онцгой байдлын байгууллага “А” үнэлгээ авлаа12 сар 5. 8:26Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв12 сар 5. 8:23Энэ өдрийн зурхай12 сар 5. 8:21Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 5. 8:20Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо12 сар 4. 11:42Лионель Месси дээд амжилтын эзэн боллоо12 сар 4. 10:01ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 4. 9:56Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.12 сар 4. 9:55Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо12 сар 4. 9:09Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ12 сар 3. 17:55Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ12 сар 3. 12:27Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгааллаа12 сар 3. 11:47Дүрэм зөрчсөн торгуулийн мэдээлэл тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утсанд очдог болно.12 сар 3. 11:43Үдэшлэгийн трэнд үс засалтууд12 сар 3. 11:40Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ12 сар 3. 9:17Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа12 сар 3. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов12 сар 3. 9:06

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

/11-р сарын 8/  -  9 цаг 09 минут

Өнөөдөр өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

8-9-нд  Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: ҮүлшинэШөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэйЦас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC