УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Ерөнхийлөгч ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Дорж, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нарыг тус тус томилохоор санал оруулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
Сэтгэгдэл бичих