Манай Улсын албан тушаалтнууд, дарга, удирдлагуудын тансаглал хэрээс хэтрээд удлаа. Зөвхөн тэдний тав тух, тансаглалд зориулж төсвөөс олон тэрбум төгрөгийн зардал урсаж, үрэгдэж байна.
Тэр дундаа аймгуудын Засаг дарга нарын албан хэрэгцээний зардал сүүлийн жилүүдэд огцом өссөөр ирлээ. Тодруулбал, тэдний унах унаа, суух өрөө, ширээ сандал, амрах буйдангаас эхлээд тансаг хэрэглээ нь тамтаггүй өсчхөөд байгаа билээ. Энгийн нэгэн жишээ дурдахад, өнөөдрийн байдлаар хэд хэдэн аймгуудын дарга нар хуучин машинаа сольж, сүүлийн үеийн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн LC-200 маркийн автомашин хөлөглөөд буй. Тэгээд ч зогсохгүй тэрхүү үнэтэй төмөр хүлгүүдээ эвдэж хэмхэлсэн, онхолдуулж унагаачхаад дахин татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй, цоо шинэ авто машин авч тансагласан хэд хэдэн тохиолдол гарсан.
Сануулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан албаны шинэхэн LC-200 автомашинаа мөргөлдүүлсэн, мөн Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Өвөрхангай аймагт болсон МАН-ын хуралд албаны автомашинтай явж байгаад осолдож жолооч нь нас барсан ба шинээр нь онхолдуулсан LC-200 машинаа актад гаргаж, дахин шинийг хөлөглөсөн байдаг. Гэвч тэдгээр Засаг дарга нарын хэн нь ч одоог хүртэл төрийн өмчийг эвдэж сүйтгэсэндээ хариуцлага үүрээгүй юм. Харин эсрэгээрээ дахин цоо шинэ Ланд-200 авч аархсан юм.
Ингэж л ажил хийдэггүй аймгуудын Засаг дарга нарын аархал, тансаглал хэрээс хэтэрсээр байгаа. Тэдгээрийн тансаглахыг саяхан Орхон аймгийн удирдлагууд үргэлжлүүлж үнэтэй тансаг машин, чамин тавилгаар гангарсан. Тэгвэл энэхүү “аархал”-ыг ажил, үзүүлэлтээрээ үргэлж сүүл мушгиж, элдэв асуудалд орооцолдож байдаг Дундговь аймгийн удирдлагууд үргэлжлүүлж эхэллээ.
Тодруулбал, хөгжил дэвшил буурай, хөрөнгө төсөв багатай Дундговь аймгийн удирдлагууд иргэдийнхээ биш өөрсдийнхөө тав тухыг бодож, тансаг хэрэглээг гол зорилгоо болгочихжээ.
Ингэхдээ тус аймгийн МАН-аас сонгогдсон Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын С.Сүхбаатар нар бусдаас дутахгүйг хүссэн үү, эсвэл шунал тачаалдаа хөтлөгдсөн үү хоёулаа сүүлийн үеийн өндөр үнэтэй, чамин Ланд-200 авто машин хөлөглөж аархжээ. Уг нь Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон энүүхэн Дундговийн Засаг ноёдод хоёрын хоёр Ланд-200 авто машин хэрэггүй л байлтай. Ядаж байхад Дундговь шиг сайн гишүүнийхээ буянд багахан төсөв хуваарилуулж чадсан аймагт нэмэр биш нэрмээс болох байлгүй дээ.
Ийнхүү өнгөрсөн онд орон даяар явагдсан аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд сүүл мушгиж, улс даяар онигоо болсон Дундговийн “мулгуу” дарга нар энэ онд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэгэн мэргэн санааг бодож, бодож олжээ. Тэдний буюу Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын С.Сүхбаатар нарын тархиа гашилгаж, эсээ шатааж олсон тэрхүү мэргэн санаа нь их өрөвдөлтэй зайлуул. Учир нь тэд өөрсдөө л гоё азын дугаартай, үнэтэй, чамин тансаг машин унаад давхиад байвал Дундговь аймгийн өрсөлдөх чадвар суга дээшлэх аж.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ.МН
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Bugd unadag. Ene sonin zuil baihaa baisan. Uls turjihuu boli
Засс ардчилсан нам ч бай аль нь бай бүгд л ийм машин унаж байгаашдээ. Сүртэй юм. Угаасаа жишиг болсон зүйл. Дундговийг онцлоод баых шаардлага байхгүй шүү
Орон нутгаа эхлээд хөгжүүлэх байтал гэр орноо дээшлүүлэх сэтгэлтэй дарга нар бхад яаж ч хөгжих вэ дээ
neeren Dundgovid jeep hereggui yum bn
****** идсэн атаархагчид чадахгүйдээ бөгс ухсан хар ац ялихгүй улс төржихөө л боль
Үнэнийг бичжээ. Хариуцлага тооцох юм байхгүй ийм байна гээд л өнгөрнө. Ялзарсан нийгэм
End yun uls torjood bainaa. Aimgiin maani bodit baidal iiml bn shude. Ehleed oron nutgaa oodtei hogjuulchiheed ingej amidarqal bas yay gehew. Getel nutag ornoo neg hardaa ulsiin hamgiin hogjilgui doroi buurai gj humuust muuluulj ywj bna shude😡😡🤬