Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа

/11-р сарын 14/  -  19 цаг 06 минут

УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Хуралдаанд 63 гишүүн оролцсоноос 100 хувийн саналаар дэмжлээ. Харин сөрөг хүчин буюу АН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн санал хураалтад оролцоогүй юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 35 зүйл заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд 2000 оны долоон өөрчлөлтийг зассан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан нарын 62 гишүүн өргөн барьсан билээ. УИХ зургаан сараас хойш хуулийн төслийг хэлэлцэж өнөөдөр баталлаа. Ийнхүү Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх, Дээд шүүхийн шүүгчдийг 12 жилээр томилдог байх, Ерөнхий сайд болон танхимын дөрвөн сайд нь "давхар дээл"-тэй байх зэрэг өөрчлөлт хийлээ. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-тай хариуцлага тооцож, хугацаанаас нь өмнө тараах, УИХ-ын хавар, намрын чуулганы ажлын хоног нэмэгдүүлэх заалтууд орж байна.  Үүнээс гадна шүүх засаглалд томоохон өөрчлөлтийг хийсэн юм. 

Харин АН-ын зөвлөлөөс тавьсан Ерөнхий сайд тахимаа бүрдүүлдэг байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн санал олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC