Шинэ мэдээ

У.Мишээл: Би шагналаа авчхаад дүүгээ үнсмээр санагдсан12 сар 13. 16:08Шахмал түлш 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа12 сар 13. 8:53ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 13. 8:37Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн12 сар 13. 8:35Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна12 сар 12. 10:18Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ12 сар 12. 10:13Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов12 сар 12. 10:07Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо12 сар 12. 10:03Сайжруулсан түлш борлуулах зарим цэг түлшгүй болжээ12 сар 12. 9:47Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ12 сар 12. 9:19УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...12 сар 12. 9:16Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа12 сар 11. 15:01Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ12 сар 11. 10:37УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 сар 11. 8:37Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно12 сар 11. 8:36ӨНӨӨДӨР: ЕБС-ийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулна12 сар 11. 8:36"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргын гурав дахь удаагийн цомын эзэд боллоо12 сар 10. 13:19"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа12 сар 10. 12:04

ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв

/11-р сарын 15/  -  9 цаг 24 минут

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт жагсаал хийсэн Үндэсний фронтынхон өнөөдөр жагсаал хийхээр болсон. Тэд өмнөх жагсаалынхаа үеэр архи дарс уусан,  бусдын амь нас эрүүл мэндэд илт заналхийлсэн үг үйлдэл гаргаж, Төрийн ордон руу хууль бусаар халдахыг завдсан.  Тиймээс Тагнуулын ерөнхий газраас анхааруулж албан шаардлага хүргүүлжээ.

Уг албан шаардлагад:

Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

1.“Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;

2.Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;

3.Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ТЕГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC