Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно

/11-р сарын 15/  -  10 цаг 27 минут

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС дараах зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улс ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй.  Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна. 2020 онд ажилтан болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг тус бүр нэг хувь нэмнэ. Ер нь Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Уг сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг болохоор НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй.

-"Капитал" банкны алдагдлыг Нийгмийн даатгалын санд байршуулж байсан мөнгөөр нөхөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг “Капитал” банкинд байгаа. 2008 оноос байршуулаад авч чадахгүй яваад байсан мөнгө. Монголбанкинд бид нэг л шаардлага тавьдаг. Энэ бол дан ганц төсвийн мөнгө биш. Ажилтнууд болон ажил олгогчдын мөнгө. Тиймээс өр төлбөр барагдуулах хамгийн сүүлийн дараалалд оруулж болохгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж авч үзэх ёстой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, иргэн хүн ирээдүйд нийгмийн хамгаалалд үүсэх эрсдэлийг урьдчилан сэргийлж даатгуулсан мөнгө шүү дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж эхний ээлжид барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Одоогоор төлөлт хийгдэж эхлээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн тайланд банкнаас авах өр авлага гээд хадгалагдсан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь “Капитал” банкны өр авлагыг хааж байна гэсэн буруу ойлголт байж болохгүй. “Капитал”-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийгбанкуудадбайршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг  ч энэ зөв бодлого биш юм. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг  ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байна. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэл багатайгаар өсгөх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулж хүү авдаг бодлогод өөрчлөлт оруулна. Одоогийн хуулиар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр Засгийн газрын бонд худалдан авах эрх зүйн орчинтой. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг байна.

-Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалд ороод байгаа юм бэ?

-Нийгмийн даатгалын сангаас 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Уг сан эв санааны зарчимд тулгуурладаг учир орлого нь сангийнхаа өсөлтийг дааж чадахгүй байна. Хоёрдугаарт, тэтгэвэр бодож байгаа аргачлалтай холбоотой. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөд, ажил олгогч, ажилтан тус бүр 12, нийт 24 хувийн шимтгэл төлдөг. Гэтэл иргэдэд тэтгэвэр олгохдоо хамгийн доод тал нь цалингийн 42-45 хувиар бодож байна. 20-оос дээш жил ажилласан хүн цалингийнхаа 60-80 хувиар бодож тэтгэвэр авдаг. Тэгэхээр шимтгэл төлж байгаагаасаа гурав дахин өндөр тэтгэвэр авч байгаа учир Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгааг иргэд зөв ойлгох байх гэж бодож байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт цалингийнхтай уялдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Мөн хувийн хэвшлийн ажилтнуудад хүнд тусах юм биш үү?

-Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан.  НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно.

М.ЭНХ /”Монголын үнэн” сонин 2019-11-14-ний №220/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC