Шинэ мэдээ

У.Мишээл: Би шагналаа авчхаад дүүгээ үнсмээр санагдсан12 сар 13. 16:08Шахмал түлш 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа12 сар 13. 8:53ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 13. 8:37Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн12 сар 13. 8:35Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна12 сар 12. 10:18Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ12 сар 12. 10:13Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов12 сар 12. 10:07Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо12 сар 12. 10:03Сайжруулсан түлш борлуулах зарим цэг түлшгүй болжээ12 сар 12. 9:47Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ12 сар 12. 9:19УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...12 сар 12. 9:16Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа12 сар 11. 15:01Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ12 сар 11. 10:37УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 сар 11. 8:37Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно12 сар 11. 8:36ӨНӨӨДӨР: ЕБС-ийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулна12 сар 11. 8:36"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргын гурав дахь удаагийн цомын эзэд боллоо12 сар 10. 13:19"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа12 сар 10. 12:04

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ

/11-р сарын 21/  -  11 цаг 48 минут

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Говь-Алтай аймагт бэлэг тарааж, сонгогчдод нөлөөлөх ажиллагааг зохион байгууллаа гэж үзсэн иргэн АТГ-т шалгуулахаар өгчээ. Иргэний гомдлын дагуу АТГ түүнийг уг асуудлаар шалгаж эхлээд байгаа аж.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нь 2020 оны сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр зэхэж, уг тойргийг эрчимтэй усалж буй нэгэн. Тэрбээр, өнгөрсөн аравдугаар сарын 09-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн 18 суманд ажиллаж, иргэдтэй уулзсан. Түүнтэй хамт “Маск” продакшны жүжигчид тэргүүтэй 50 орчим хүн дагалдан явжээ.

Сурталчилгааны хүрээнд хошин урлагийн үнэ төлбөргүй тоглолт үзүүлэхээс гадна даралтын аппарат, биеийн халуун хэмжигч зэргийг үнэ төлбөргүй тараажээ. Түүнчлэн зарим сумдын багийн дарга нарт хурдан удмын азарган үрээг хүртэл бэлэглэсэн гэх. Улмаар уулзалтын дараа сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны байраар орж танилцаж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээ илэрхийлжээ. Энэ нь төр төлөөлсөн байдлаар ажилласан гэх хардлага үүсгэж байсан билээ.

Эх сурвалж: www.eguur.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC