Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Америкчууд “Хар баасан гараг”-т цахимаар 7 тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийжээ

/12-р сарын 2/  -  9 цаг 48 минут

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр АНУ-ын иргэд онлайн худалдан авалтад 7 тэрбум 4 сая ам.доллар зарцуулсан тухай CNBC телевиз мэдээлжээ

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том 100 сүлжээ дэлгүүрийн 80-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс үзвэл, энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс 1 тэрбум ам.доллароор илүү байна. Өнгөрсөн жилийн “Хар баасан гараг”-т америкчууд интернэт дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахад 6 тэрбум 22 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс 2 тэрбум орчим ам.долларын худалдан авалтыг ухаалаг гар утас ашиглан хийсэн бол 2019 онд энэ тоо мөн дээд үзүүлэлтээ шинэчлэн 2.9 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн жилийн "цахим даваа гараг"-т өдрийн туршид худалдан авалтад зарцуулсан үнийн дүн хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Эл өдөр америкчууд 7 тэрбум 9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн интернэт дэлгүүрүүдээс худалдан авжээ. Гэхдээ ажиглагчид энэ жил ч мөн энэ дээд үзүүлэлтийг эвдэнэ гэж таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар, ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр америкчууд 9 тэрбум 4 сая ам.долларын худалдан авалт хийнэ.

АНУ-д 11 дүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараа баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх үнэ хямдруулсан худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг нэр томьёог 1869 онд хөрөнгийн зах зээлийн үймээнийг тайлбарлахад анх ашиглаж байсан бол 1950-аад оны үед энэ өдөр худалдааны төвүүдийн ойролцоох авто замын түгжрэлийг мэдээлэхдээ орчин үеийн утгаар нь ашиглаж эхэлжээ

Эх сурвалж: www.montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC