Шинэ мэдээ

У.Мишээл: Би шагналаа авчхаад дүүгээ үнсмээр санагдсан12 сар 13. 16:08Шахмал түлш 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа12 сар 13. 8:53ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 13. 8:37Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн12 сар 13. 8:35Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна12 сар 12. 10:18Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ12 сар 12. 10:13Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов12 сар 12. 10:07Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо12 сар 12. 10:03Сайжруулсан түлш борлуулах зарим цэг түлшгүй болжээ12 сар 12. 9:47Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ12 сар 12. 9:19УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...12 сар 12. 9:16Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа12 сар 11. 15:01Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ12 сар 11. 10:37УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 сар 11. 8:37Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно12 сар 11. 8:36ӨНӨӨДӨР: ЕБС-ийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулна12 сар 11. 8:36"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргын гурав дахь удаагийн цомын эзэд боллоо12 сар 10. 13:19"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа12 сар 10. 12:04

Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгааллаа

/12-р сарын 3/  -  11 цаг 47 минут

Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1658 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн осол:

Тээврийн хэрэгслийн ослын 80 дуудлагад 594 хүн, 137 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 104 хүнийг аварч, 55 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цогцос гаргах 23 дуудлагад нийт 348 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 26 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

НАС БАРАЛТ:

2019 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 202 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 /16 хувь/-аар буурсан байна. Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 0-17 насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь ахуйн гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртсөн байна.

2019 оны эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг ахуйн гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

This image has an empty alt attribute; its file name is 6.jpg

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0-5  9 хувь
  • 6-17  6 хувь
  • 18-35  39 хувь
  • 36-64  41 хувь
  • 65-аас дээш 5 хувийг тус тус эзэлж байна.

Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.

Ахуйн гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 0-18 насны хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC