Шинэ мэдээ

У.Мишээл: Би шагналаа авчхаад дүүгээ үнсмээр санагдсан12 сар 13. 16:08Шахмал түлш 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа12 сар 13. 8:53ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 13. 8:37Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн12 сар 13. 8:35Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна12 сар 12. 10:18Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ12 сар 12. 10:13Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов12 сар 12. 10:07Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо12 сар 12. 10:03Сайжруулсан түлш борлуулах зарим цэг түлшгүй болжээ12 сар 12. 9:47Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ12 сар 12. 9:19УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...12 сар 12. 9:16Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа12 сар 11. 15:01Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ12 сар 11. 10:37УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 сар 11. 8:37Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно12 сар 11. 8:36ӨНӨӨДӨР: ЕБС-ийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулна12 сар 11. 8:36"Moon Dance" хамтлаг Дэлхийн аваргын гурав дахь удаагийн цомын эзэд боллоо12 сар 10. 13:19"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04"Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр төв талбайд болно12 сар 10. 13:04Энтони Жошуа хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцаан авлаа12 сар 10. 12:04

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

/12-р сарын 3/  -  17 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид угтан авч Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу 12 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC