Шинэ мэдээ

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ1 сар 20. 13:03Цэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 13:00Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

/12-р сарын 4/  -  11 цаг 42 минут

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан /2019.12.03/ болж, таван асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  1. Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулга
  2. “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийн танилцуулга
  3. Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга
  4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга”
  5. Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга.

Зөвлөлийн гишүүдээс хэлэлцэх асуудлын дарааллаар асуулт асууж, санал өгөх байдлаар оролцож, шийдвэрээ гаргалаа.

  • “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг танилцуулж, Засгийн газарт хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтов.
  • Мөн “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцэж, эцэслэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.
  • “Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв.
  • УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга”-ыг сонсож, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.
  • Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулсан бөгөөд уг төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, редакцийн найруулга хийж, эцэслэн толилуулахыг үүрэг болгов.


Эх сурвалж: БХБЯ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC